Үндсэн хэсэг рүү шилжих

өндөр

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠥᠨᠳᠥᠷ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Үлэмж их
  2. 2.
    Дээд
  3. 3.
    Дуу чимээний чанга, хүчтэй байдал
нэр үг
  1. 1.
    өндөр газар
тэмдэг нэр
  1. 1.
    (дайвар утга) дээшээ өргөгдсөн эсвэл тодорхой өндөрлөгөөс харьцангуй өндөр байх эсвэл яг тийм байх (заримдаа "өвдөг хүрсэн өндөр" зэрэг нийлмэл үгтэй хамт хэрэглэгддэг)
    • өндөр дух
    • өндөр уул
    • өндөр тааз
    • өндөр барилга
    • өндөр хэвгий
    • урт хөлт
  2. 2.
    хэмжээ эсвэл эрч нь зэргээрээ хэвийн хэмжээнээс их; ”өндөр температур”; ”өндөр үнэ”; ”түүний амжилтын өндөр цэг”; ”өндөр эрсдлүүд”; ”өндөр найдвартай байх”; ”гол гүнзгий байна”; ”тэр өөртөө өндөр итгэлтэй байна”
нэр үг
  1. 1.
    үргэлжилсэн зүйлийн босоо тэнхлэг дэх хэмжээс; ямар нэгэн юмны сууриас орой хүртэлх зай

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрhigh, tall
  • нэр үгheight, elevation, altitude

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөндөр
Харьяалахын тийнөндрийн
Заахын тийнөндрийг
Өгөх орших тийнөндөрд
Гарахын тийнөндрөөс
Үйлдэхийн тийнөндрөөр
Хамтрахын тийнөндөртэй
Чиглэхийн тийнөндөр лүү
Олон тооөндрүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • өндөр газар — а.далайн түвшнөөс их хэмжээгээр өргөгдсөн газар; б.газрын гадаргууны хувьд уул, даваанаас нам, тал хөндийгөөс өндөрлөг газар

  • өндөр нуруу — босоо урт нуруу

  • өндөр хавьс — хүн, амьтны хамгийн урт дөрвөн хавирга

  • өндөр хад — бусад хаднаасаа урт, босоо хад

  • өндөр сүрлэг — сүр бараа ихтэй байдал

  • өндрийн харайлт — спорт. - спортын харайлтын нэгэн төрөл

  • өндөр удвал цэцэг — урга. - иш нэг хос алд илүү, навч олсны навчтай адил, цэцэг пял мэт их шар өнгөтэй нэг зүйл удвал цэцэг

  • өндөр шар бударгана — урга. - говь, говирхуу газар өндөр ургадаг нэг зүйлийн бударгана

  • өндөр жил — сарны зурхайн илүү сартай жил, нарны зурхайн 366 хоногтой жил

  • өндөр ургац — тариа, ногооны ургалт сайн, гагаас хураах ургацын хэмжээ их

  • өндөр хүчдэл — цахилгаан хүчний хэмжээ асар их

  • өндөр хөгжил — хөгжлийн хурдац түргэн, хөгжил сайтай

  • өндөр үнэ — зах зээлийн ханшнаас их үнэ

  • өндөр үнэлэх — а.бараа бүтээгдэхүүнд өндөр үнэ хэлэх, тогтоох; б.дээд зэргээр үнэлэх

  • өндөр наслах — урт наслах

  • нас өндөр болох — хөгшрөх

  • өндөр өвөг — тав дахь дээд үе, хуланц өвгийн эцэг

  • өндөр эмэг — хуланц өвгийн эх, түүнээс дээших дээдэс

  • өндөр хувьтан — аз хийморьтой хүн

  • өндөр заяа — дээд зэргийн хувь тохиол

  • өндөр огторгуй — сансрын уудам

  • өндөр дуу — чанга дуу

Хэлц үг

  • өндөр авах — а.мандах, нэрд гарах

    Содном гуай саяхан л ажилгүй гудамжинд лааз өшиглөж явсан одоо бүр их хурлын гишүүн болоод өндрөө авч байна шүү дээ. б.аливаа асуудал нийтэд дэлгэгдэх эсвэл дээд түвшиний сонорт хүрэх

  • өндөр босго[той] — хэцүү, бэрх, хүнд

    Халхын нутаг хатуу, харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг нь хаачлаа (Б.Догмид, Хөх тэнгэрийн зарлиг).

  • өндөр малгай өмсгөх — хэтэртэл магтах, хөөрүүлэх

    Өндөр малгай өмсгөөд ч нэмэргүй, молиго үмхэхгүй нөхөр байгаа юм.

  • өндөр сүүдэртэй — нас их, их насажсан гэсэн утга

    Эрт арван хэдэн жилийн өмнө өндөр сүүдэртэй болсон өвгөн нэг хүүтэй энүүгээр хонь хариулж явсан байжээ (Д.Цэрэнванжил, Мөнхийн зоог).

  • өндөрт нисэх — хийморь босох, ноён суух, хол явах зэргийн

    Хэнд ч битгий хэл, бүтэхээс өмнө бүтэлгүй яриа дэлгэрчихдэг. Чиний нэг насны их явдлыг саатааж мэднэ шүү! Хожим дээрээс нэг мэдэгдлийн бичиг ирчихээр чи даруй өндөр нисэх нь тэр шүү!...Хожим эрх баривал чи одоо бидний төлөө үг хэлнэ шүү дээ (Т.Дэлгэрсан, Ахмад хувьсгалчийн шинэ аялал).

  • ↑ босго өндөртэй

  • ↑ өнгөрсөн хойно өндөр хар мануухай

  • ↑ толгой илүү, тохой өндөр

  • ↑ тохой өндөр байх

  • Амин хувийн ашиг

  • Өвсний сүүдэртэй адил

  • Ах дүү нарын ашиг

  • Өндөр тэнгэртэй адил

  • Их мөнгө аминд харш

  • Өндөр хашаа малд харш

  • Нөхдөөсөө зөрөх

  • Нөхрөөсөө уйдах

  • Өнгө мөнгөнд шунах

  • Өндөр тушаалд горилох

  • Энэ бүхнийг

  • Эгнэгт цээрлэ

  • Өвгөн хүн бураа их ч нэмэртэй

  • Өндөр уул нөөлөг их ч нөмөртэй

  • Өвгөн хүн түшигтэй

  • Өндөр уул нөмөртэй

  • Өвгөн хүний хэлсэн шувтарлага их

  • Өндөр уулын ташууд сүүдэр их

  • Өвгөн хүргэн хайртай боловч хар нь их

  • Өндөр хэрэм нөмөртэй боловч хуугиа нь их

  • Өвгөн хүргэн ээлтэй

  • Өндөр мод нөмөртэй

  • Өглөө эрт босож

  • Өндөр уулын оройд гар

  • Өлөн буга урамдах

  • Өндөр мод цуурайтах

  • Өлссөн барсын хүрхрэх дуунд

  • Өндөр модны бич ойчиж идэгдэнэ

  • Өнгөрсөн борооны дараа

  • Өөдөн цув нөмөрч

  • Өнгөрсөн бухалдайн хойно

  • … болон өөр 100

Зүйр цэцэн үг

  • Өндөр хэрэмтэй айлын нохой хэцүү

  • Өндөр настай хүний хар хэцүү

  • Өндөр уул чулуугаараа

  • Ургаа мод үндсээрээ

Хоршоо үг

  • өн­дөр нам — юмны босоо уртын хэм­жээ

  • тэм.#нам

Товчилсон үг

  • ӨНЗ — Өндөр Настны Зөвлөл

  • ӨХ — Өндөр Хүчдэл

Үгийн гарал

From Proto-Mongolic *öndü-r, compare Buryat үндэр (ünder), Kalmyk өндр (öndr).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.