орой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ам дөрвөлжин бөсийг дөрөв хуваасны нэг
- 1.хуучирсанДуулганы дээр хадсан дүгрэг төмөр.
- 1.ямар нэг зүйлийн хамгийн дээд этгээд
- 2.өндөр газар
- 3.дээд цэг (ямар нэгэн зүйлийн)
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгevening
- тэмдэг нэрlate
- дайвар үгat night
- нэр үгapex, top; braincase (top of the skull)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | орой |
|---|---|
| Харьяалахын тийн | оройн |
| Заахын тийн | оройг |
| Өгөх орших тийн | оройд |
| Гарахын тийн | оройгоос |
| Үйлдэхийн тийн | оройгоор |
| Хамтрахын тийн | оройтой |
| Чиглэхийн тийн | орой руу |
| Олон тоо | оройнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
орой торго — торгыг дөрөв хуваасны нэг
орой хоргой — хоргойг дөрөв хуваасны нэг хувь
Хэлц үг
орой руу орох — үнэнийг ой тойнд нь ортол хэлэх
Орой руу ортол хэлж байдаг шүү гэж Донхор хариу өчив (Л.Түдэв, Уулын үер).
Чэнь Жэнь тал нутгийн чонон сүргийн оюун ухаан, тэвчээр хатуужил, зохион байгуулалт сахилга бат ямар болохыг орой руугаа ортол ойлгож авчээ (Зян Рун, Чонон сүлд).
орой руугаа ус хийх — биедээ гай тарих
Орой руугаа ус хийх, ооч руугаа гал тавих ухамсаргүй хүн чамаас өөр хэн байх вэ дээ.
оройн үс босох — ихэд уурсах
Ойдов баяжихад дуртай, хэнээс ч илүү дуртай, түрүү хоёр жилд бол баяжина гэж сонсвол оройн үс босоод татан ядан гэх магадгүй. одоо харин сайн сайхан төрийн бодлого таарсандаа Ойдов би зүрх бүдүүрч зориг чангарсан (Батмөнх, Халтар даага).
оройн үс өрвөсхийх — гэнэт айх, сандрах, цочирдох, айх, эмээх
Дахин ажиглатал баавгай байх шиг, оройн нь үс өрвөсхийж, нүдний нулимс цэлэлзэх шиг болов (С.Удвал, Анхны арван гурав).
↑ нүд нь орой дээрээ гарах
↑ отгон сүнс оройд гарах
↑ тэнгэрийн оройгоор
↑ хоёр нүдээ орой дээрээ гаргах
↑ эрдэмд оройгүй
Гэзэг цоохор гийдэг
Орой цоохор ордог
Дорой төрвөл хүний боол
Орой төрвөл чонын хоол
Ёроол мэдэхгүй хүн оройноос барьдаг
Орой мэдэхгүй хүн ёроолоос нь барьдаг
Муу гэхээр сайн гэж мэндэл
Орой харахаар мэнд гэж асуу
Огт хийгээгүйгээс
Орой хийсэн нь дээр
Ойсон чулуу
Орой дээр унах
Олны дунд үг бүү алд
Орой дээрээ ураг бүү алд
Олон ирвэл цайгүй
Орой ирвэл оргүй
Орой болгон овоо болжээ
Овойх болгон ноён болжээ
Орой гарсан
Дорой төрсөн
Бяр муутай
Бяруу дэвсгэртэй
Дан дээлтэй
Дагир морьтой
Орой дээрээ отготой
Охор сүүлдээ олбогтой
Орой унтвал нэгийг сонсоно
Эрт босвол нэгийг үзнэ
Орой явбал довон олон
Дорой явбал ноён олон
Ороход олиггүй
- … болон өөр 22
Үгийн гарал
From Proto-Mongolic *orai. For the term meaning both “evening” and “late”, compare typologically Chinese 晚 (wǎn), Spanish tarde, Latin sērōtinus. Also compare Italian sera, French soir (< Latin sērus).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.