тэргүүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хүндэт. Толгой
- 2.Толгойлогч, удирдагч, ерөнхийлөгч
- 3.хуучирсанНэгдүгээр зэрэг шагнагдсан тайж
- 4.Юмны дээд болон урд тал; эхлэл
- 5.Нэгдүгээр, анхдугаар, анхны, эхний
- 6.Сайн
- 7.шилжсэн утгаЮмны орой
- 1.Нэг зүйл нарийн боов.
- 1.ямар нэг зүйлийн хамгийн дээд этгээд
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэргүүн |
|---|---|
| Харьяалахын тийн | тэргүүний |
| Заахын тийн | тэргүүнийг |
| Өгөх орших тийн | тэргүүнд |
| Гарахын тийн | тэргүүнээс |
| Үйлдэхийн тийн | тэргүүнээр |
| Хамтрахын тийн | тэргүүнтэй |
| Чиглэхийн тийн | тэргүүн рүү |
| Олон тоо | тэргүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэргүүн гудайлгах — а.толгойгоо гудгар болгох; б.шилж. харамсан гашуудах
тэргүүн өргөх — а.толгойгоо дээш болгох; б.шилж. сэтгэл өөдрөг байх
тэргүүн захас — хуучир. - тэргүүлэн даргалсан хүн
тэргүүн сайд — хуучир. - а.хаант төрийн засгийн газрын удирдах эрх бүхий албан тушаал; б.жинхэнэ сайд
тэргүүн хатагтай — ерөнхийлөгчийн гэр бүлийн хүн
засгийн газрын тэргүүн — ерөнхий сайд
төлөөлөгчдийн тэргүүн — төлөөлөгчдийн ахлагч
тэргүүн хөгжимчин — а.симфони найрал хөгжмийн нэгдүгээр хийлч; б.дуурь, симфони, найрал хөгжмийн чавхдаст хөгжмийн хэсэг бүрийг толгойлсон хөгжимчин; в.дуучин, хөгжимчин, бүжигчнийг концертод оролцох, бэлтгэл сургууль хийхэд нь хамтран тоглогч төгөлдөр хуурч
тэргүүн зэрэг — нэгдүгээр зэрэг, хамгийн дээд зэрэг
тэргүүн залуур — онгоцны залах хэрэгсэл
тэргүүн хэсэг — эхлэл хэсэг
эн тэргүүн — юуны өмнө, хамгийн эхлээд
тэргүүн байр эзлэх — эхний байр эзэлэх, нэгдүгээр байр эзлэх
тэргүүн боть — эхний боть
тэргүүн дэвтэр — эхний дэвтэр
тэргүүн сар — нэгдүгээр сар
тэргүүн туршлага — шалгарсан сайн туршлага
уулын тэргүүн — уулын орой
цэцгийн тэргүүн — цэцгийн толгой, цэцгийн орой
Хэлц үг
Тэргүүн толгой төвтэй сайн
Төлгөн толгой мөлжүүртэй сайн
Тэргүүн үс нь цайгаад ирэх нь өтлөхийн далай
Түс хийтэл өнхрөөд унах үхэхийн далай
Хоршоо үг
тэргүүн сүүл — юмны эхлэл төгсгөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.