оргил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уулын ноён орой, дээд тал
- 2.Аливаа зүйлийн хэр хэмжээний хамгийн дээд төвшин
- 3.Ямар нэгэн зүйлийн оргих байдал
- 4.шилжсэн утгаЗохиолын үйл явдлын зөрчил тэмцэл туйлдаа хүрсэн нь.
- 5.ямар нэг зүйлийн хамгийн дээд этгээд
- 6.уул, дов толгодын хяр; усны долгионы оргил
- 7.дээд цэг (ямар нэгэн зүйлийн)
- 8.уул эсвэл толгодын хамгийн өндөр цэг
- Алтай таван богдын оргилыг харахад нэг л сүртэй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оргил |
|---|---|
| Харьяалахын тийн | оргилын |
| Заахын тийн | оргилыг |
| Өгөх орших тийн | оргилд |
| Гарахын тийн | оргилоос |
| Үйлдэхийн тийн | оргилоор |
| Хамтрахын тийн | оргилтой |
| Чиглэхийн тийн | оргил луу |
| Олон тоо | оргилууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ноён оргил — уулын хамгийн өндөр хэсэг
оргилд нь гарах — уулын оройд гарах
оргилоос буух — уулын оройгоос буух
эрдмийн оргил — эрдмийн дээд
оргил ачаалал — хамгийн их ачаалалтай үе
алдрын оргилд хүрэх — гарамгай амжилт гарган алдарших
оргил ихтэй — дээш оргин гарах байдал их байгаа нь
Зүйр цэцэн үг
Омгийн оройд эрдэм тогтохгүй
Оргилын оройд ус тогтохгүй
Хоршоо үг
оргил орой — уулын дээд тал
үзүүр орой — юмны шувтарга буюу дээд орой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.