намаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Битүү өвчиж авсан арьсаар хийсэн том сав, тулам
- 2.Хулс, бургас зэргийг гөрөн сүлжиж, дотор талд нь хэдэн давхар цаас нааж ширэх юм уу, эсвэл гуулиар доторлосон архи, тос агуулах хүзүү, хавхаг бүхий сав
- 1.Ургамлын нарийн салаа мөчир
- 2.Бутлан ургаж байгаа өвс модны мөчир, салааны үзүүр хэсэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | намаа |
|---|---|
| Харьяалахын тийн | намааны |
| Заахын тийн | намааг |
| Өгөх орших тийн | намаад |
| Гарахын тийн | намаанаас |
| Үйлдэхийн тийн | намаагаар |
| Хамтрахын тийн | намаатай |
| Чиглэхийн тийн | намаа руу |
| Олон тоо | намаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айрагны намаа — хөхүүр
намаа дүүрэн архи — намаа саванд архи дүүрэн байгаа нь
хамаа намаагаа алдах — а.эмх замбараагаа алдах; б.эрээ цээргүй болох
хамаа намаагүй — а.учир зүйг ялган ухаарахгүй; б.ичиж зовохыг мэдэхгүй
хамаа намаагүй загнах — эрээ цээргүй зан авир гаргах
модны намаа — модны мөчрийн үзүүр хэсэг, найлзуур
Хэлц үг
Нараа дагавал даарахгүй
Намаа дагавал гэнэдэхгүй
Хоршоо үг
хамаа намаа — а.эмх цэгц; б.эрээ цээр
навч намаа — ургамлын агаар солилцох эрхтэн болон нарийн салаа мөчир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.