нимгэн
Тайлбар
- 1.Зузаан гэдгийн эсрэг утга
- 2.Өчүүхэн бага, элбэг биш, арвин бус
- 3.шилжсэн утгаХүн, амьтны хүч дорой
- 4.Өрөвч зөөлөн
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрthin
Нийлмэл үг
нимгэн хувцас — дулаан биш, дан хувцас
нимгэн банз — зузаан биш банз
нимгэн төмөр — гөлмөн төмөр
нимгэн ой — өтгөн гүн биш сийрэг модтой ой
нимгэн үүл — ов тов цоохортсон, сиймхий үүл
хөрөнгө нимгэн — дарж хураасан эд баялаггүй
эрдэм нимгэн — мэдлэг бага
тарга хүч нимгэн — тарга хүч тааруу, туранхай
сэтгэл нимгэн — өр зөөлөн, эмзэг сэтгэл
өр нимгэн — өрөвч зөөлөн сэтгэлтэй
Хэлц үг
нэгийг хоёр болгож, нимгэнийг зузаан болгох — эд хөрөнгөтэй болох, баяжих
↑нэгийг хоёр болгож, нимгэнийг зузаан болгох
↑ мөр нимгэн, бяр шингэн
↑ өр нимгэн
↑ сэтгэл нимгэн
↑ элэг нимгэн
Зүдэрсэн цэргийн харвасан зэв
Нимгэн бүсийг ч нэвтрэхэд бэрх
Нимгэн боловч дээл
Шингэн боловч будаа
Нимгэн боловч ширдгээ дэвс
Шингэн боловч цайгаа барь
Нэг биед нэмэр
Нимгэн газар нөхөөс
Нэг биед хань
Нимгэн дээлэнд нөхөөс
Нэг нь хоёр болдог
Нимгэн нь зузаан болдог
Шингэн боловч цайгаа чанана
Нимгэн боловч ширдгээ дэвсэнэ
Зүйр цэцэн үг
Нэгээс олон болдог
Нимгэнээс зузаан болдог
Нимгэн боловч ширдгээ дэвс
Шингэн боловч цайгаа барь
Нэр нимгэн
Цол цомхон
Хоршоо үг
зузаан нимгэн — зузаан болон зузаан биш
Үгийн гарал
From Proto-Mongolic *nimgen.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.