нисэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жигүүртэн буюу жигүүртэй амьтны агаарт дэгдэн хөөрөх, халих
- 2.Өндөр юман дээрээс халин үсрэх
- 3.шилжсэн утгаИх хурдан явах
- 4.Далавч бүхий нисэх техник агаарт халин зорчих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto fly
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нисэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ниснэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нислээ |
| Өнгөрсөн цаг (-в) | нисэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нисжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ниссэн |
| Хэвшсэн нэр (-даг) | нисдэг |
| Холбох нөхцөл (-ж) | нисэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нисээд |
| Болзох нөхцөл (-вал) | нисвэл |
| Хүсэх (-маар) | нисмээр |
| Захирах (-аарай) | нисээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нисэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шувуу нисэх — шувуу агаарт халин хөөрөх
хуйлран нисэх — хуйлран хөөрөх
нисэх үнэг — амьт. - бие нарийн урт, өмнөд хөлийн муруйгаас гуя хүртлээ арьсан жигүүртэй, нэг модноос нөгөө модонд ташин нисдэг нэгэн зүйл амьтан
нисэх хулгана — амьт. - зурамтай төстэй болоод нисэх үнэгний адил арьсан жигүүртэй нэгэн зүйл амьтан
нисч унах — өндрөөс унах
нисч үхэх — өндрөөс унаж үхэх
нисэн өнгөрөх — түргэн зуур нисэх мэт одох
нисэх од — их хурдан жирэвхийн өнгөрөх од
нисэх алт — маш нимгэн цаастай адил боловсруулсан, зурах будахад наалдуулан хэрэглэх алт; цаасан алт
нисэх бөмбөлөг — агаарт дэгдүүлэн хөөргөх хальсан бөмбөг; голдуу цаг уурт хэрэглэнэ
нисэх онгоц — далавч бүхий агаарт хөөрөх хөдөлгүүрт хэрэгсэл
нисэх онгоцны буудал — онгоц хөөрөх, буух болон зорчигчдод үйлчлэх иж бүрэн үйлчилгээний газар
нисэх талбар — нисэх онгоцны зогсох, буух газар
нисэх хүчин — улсын зэвсэгт хүчний нэг, агаарын салбар
Хэлц үг
Нисэх онгоц
Ниргэх бөмбөг
Нисэх хүн байвал
Барих хүн байна
Зүйр цэцэн үг
Нисэх хүн байвал барих хүн байна
Товчилсон үг
БУНТБ — Буянт Ухаагийн Нисэх Төв Буудал
НБ — Нисэх Буудал
НОТБ — Нисэх Онгоцны Төв Буудал
НХ — Нисэх Хүчин
ОННБ — Орон Нутгийн Нисэх Буудал
ОУНБ — Олон Улсын Нисэх Буудал
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠨᠢᠰᠬᠦ (niskü), from Middle Mongol ᠨ᠋ᠢᠰᠬᠦ (niskü), from Proto-Mongolic *nis-. Compare Mongghul nasi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.