нугалах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг эвхэж нугалаас гаргах
- 2.Хатуу зүйлийг тахийлгах, муруйлгах
- 3.Биеийн тамирын уралдаан тэмцээний ээлжийг тохируулах;
- 4.шилжсэн утгаЁс бус зүйл хийх, завхруулах
- 1.Ясыг үеэр нь огтлон салгах, нугаслах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нугалах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нугална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нугаллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | нугалав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нугалжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нугалсан |
| Хэвшсэн нэр (-даг) | нугалдаг |
| Холбох нөхцөл (-ж) | нугалж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нугалаад |
| Болзох нөхцөл (-вал) | нугалбал |
| Хүсэх (-маар) | нугалмаар |
| Захирах (-аарай) | нугалаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | нугалахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хадаг нугалах — хадганд нугалаас гарган эвхэх
хадаас нугалах — хадаасыг тахийлгах
олон хувь нугалан төлөх — ямар нэгэн зүйлийн анх авсан үнэ төлбөрийг хэд дахин нэмэгдүүлэн өсгөж өгөх
хуулийг нугалах — хууль завхруулах
ажил нугалах — ажлынхаа ихэнх хувийг амжуулах
хүзүү нугалах — төхөөрсөн малын хүзүүг үе үеэр нь салгах
Хэлц үг
нурууг нугалах — ажлын голыг хийж дуусгах
↑борви нугалах чөлөөгүй
↑ ноён нуруу нугалах
↑ нурууг нугалах
↑ өвдөг нугалах
↑ хуулийг нугалах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.