нугарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эвхэгдэх, хунирах, нугалаастай болох
- 2.Үеэрээ тахийх, атирах
- 3.Муруйж тахийх
- 4.шилжсэн утгаХүч нь буурах, намжих
- 5.Мятрах, шантрах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нугарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нугарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нугарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | нугарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нугарчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нугарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | нугардаг |
| Холбох нөхцөл (-ж) | нугарч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нугараад |
| Болзох нөхцөл (-вал) | нугарвал |
| Хүсэх (-маар) | нугармаар |
| Захирах (-аарай) | нугараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | нугарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөл нугарах — хөл үеэрээ атирах
гэрэл нугарах — гэрлийн тусгал хугарч муруйх
хүйтний эрч нугарах — ид хүйтэн цаг өнгөрөх, дулаарах
өвчин нь нугарах — өвчин нь намжих
зориг нь нугарах — зориг мохох
зөрүүд зан нь нугарах — өөрийнхөөрөө зүтгэх нь зөөлрөх
Хэлц үг
↑гарын тохой гадагш нугарахгүй
↑ зориг нь нугарах
↑ зөрүүд зан нь нугарах
↑ тахим нугарах
↑ хүйтний эрч нугарах
↑ хэл нугарах
Зүйр цэцэн үг
Алтан нар унтрахгүй
Ард олон нугарахгүй
Хоршоо үг
нугарах хугарах — нугалаас гарч салах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.