нугас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанӨргөн хошуутай, богино бөгөөд сарвагар сарвуу бүхий хөлтэй, усны шувуу
- 1.биеийн тамирХүн болон сээр нуруутан амьтны нурууны нүхэн дотор байх төв мэдрэлийн системтэй холбоотой нялцгай зүйл
- 1.Дундаа эргэх голтой хоёр хавтгай төмрийг хавсруулж хийсэн хаалга цонх, хавхаг зэргийг жаазтай нь холбож нээх хаахад ашиглах хэрэгсэл
- 2.Хоёр банзны хооронд нийлүүлэн зуулгаж тээг болгох бяцхан мод;
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгduck
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нугас |
|---|---|
| Харьяалахын тийн | нугасны |
| Заахын тийн | нугасыг |
| Өгөх орших тийн | нугасанд |
| Гарахын тийн | нугаснаас |
| Үйлдэхийн тийн | нугасаар |
| Хамтрахын тийн | нугастай |
| Чиглэхийн тийн | нугас руу |
| Олон тоо | нугаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
боржин нугас — амьт. - ногоон алаг нугастай адил нэгэн зүйл гэрийн тэжээмэл шувуу, тэрмэн нугас
бохио нугас — амьт. - боржин нугаснаас томхон, хошуу сунамхай, мах нялуун, загасаар хооллодог нэгэн зүйл шувуу
бяд нугас — амьт. - хошуу шуумгай, бие бяцхан загасаар хооллодог шувуу, мах нь нялуун учир хүнсэнд хэрэглэдэггүй
лам нугас — амьт. - ангир
хувин нугас — амьт. - жигүүртээ цагаан бидэр бүхий нэг зүйл нугас
нугасан хошуут — амьт. - бие тарган, хүрэн өнгөтэй, сүүл охор бөгөөд өргөн, ам нь нугасны хошуутай адил нэгэн зүйл дэлэнт амьтан
нугасан таваг — урга. - ой шугуйн хөвөө, хээр тал, сүүдэрлэг чийгтэй газар, гуу жалганд ургадаг, хөх цэцэгтэй нэг наст өвс; цэцэг нь эмд орно
нугасан цоохор — урга. - олон наст өвс, нийлмэл навчтай, жижиг навч нь гурав, өргөн өндгөлжин хэлбэртэй, бүхэл өвс нь эмийн найрлагад ордог
нугас мэдрэл — нугаснаас шууд гарсан мэдрэлийн судас
нугасыг нь таслах — хүн, амьтны нурууны үеийн нүхэн дотор байх төв мэдрэлийн системийг тасалж үхэлд хүргэх
нугасны ус — нугас орших сувагт байх шингэн зүйл
хаалганы нугас — хаалга тогтоох зориулалт бүхий эргэх голтой хавтгай төмөр
нугас хийх — хаалга, цонхыг их биетэй нь барих тогтоох
Хэлц үг
нугас дуурайж, элээ усанд унах — өөрийн чадвараа мэдэхгүй бусдыг дууриан онгирч бүтэлгүйтэх
нугасгүй дуртай — тун их дуртай
нугасыг нь олохгүй, нурууг нь олох — ажил хэргийн голыг олохгүй ч ойролцоогоор төсөөлөх
↑ нуруунд нь нугас ургах
Нохой мэт яс булаацалдаж
Нугас мэт замаг булаацалдах
Нугас хахахад
Нуурт тусах гэх шиг
Нугас замгаа идэхээс биш
Нулимс нь нулимсаа иддэггүй
Нугас идвэл
Нусгай болдог
Нугас шувуу ирэхэд нуурын ус гэсдэг
Хараацай шувуу ирэхэд хангайн цас хайлдаг
Нуруу муутай хүн
Нугас муутай хаалга
Нуруу муутай хүн шарвадаг
Нугас муутай хаалга савдаг
Нуур амгалан бол
Нугас амгалан
Нуур далай шиг идээтэй
Нугас галуу шиг үртэй
Нуур шиг шөл
Нугас шиг мах
Нууран дунд
Нугас сайн
Хавтас нугасандаа түшиг
Нугас нь хавтсандаа түшиг
Зүйр цэцэн үг
Нуур далай шиг идээтэй
Нугас галуу шиг үртэй
Нугас шувуу ирэхэд нуурын ус гэсдэг
Харцгай шувуу ирэхэд хангайн цас хайлдаг
Нугас муутай хаалга савдаг
Нуруу муутай хүн шарвадаг
Хоршоо үг
галуу нугас — усны шувууд
нуруу нугас — хүн, амьтны ар голын дагуу байрлан дотор нүхэнд нь мэдрэлийн системийн бодос орших хэсэг хэсэг олон яс
Үгийн гарал
From Proto-Mongolic *nugasun, Buryat нугаһан (nugahan), Kalmyk нуһсн (nuğsn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.