Үндсэн хэсэг рүү шилжих

нутаг

нэр үг/nʊ.tʰäɢ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠤᠲᠤᠭ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Төрж өссөн, оршин суух газар орон
  2. 2.
    Буурь, бууц
  3. 3.
    газарзүйн онцлог, хүн ам, хэл соёлоороо ялгардаг тодорхой бус хил хязгаартай газарзүйн тодорхой нэг байршил

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгhomeland, birthplace, hometown, country; territory; nutuk (subdivision of a banner)

Тийн ялгал

Нэрлэхийн тийннутаг
Харьяалахын тийннутгийнW
Заахын тийннутгийгW
Өгөх орших тийннутагтW
Гарахын тийннутгаасW
Үйлдэхийн тийннутгаарW
Хамтрахын тийннутагтайW
Чиглэхийн тийннутаг руу
Олон тоонутгуудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • төрөлх нутаг — төрж өссөн нутаг

  • төрсөн нутаг — эхээс төрсөн газар орон

  • уг нутаг — оршин суух, харьяалагдах газар орон

  • эх нутаг — төрж өссөн газар орон

  • нутгийн ард иргэд — а.нэг нутагт төрж өссөн хүмүүс; б.тухайн газар оронд байнга оршин суугч хүмүүс

  • нутгийн аялга — тухайн газар орны хүн ардын аман ярианы өвөрмөц ялгаа

  • нутгийн захиргаа — тухайн орон газрын захиргаа

  • нутгийн идээ — а.харьяалагдах газар орноос авчирсан хүнсний зүйл; б.өөрийн амьдарч ахуй газар орны хүнсний зүйл

  • нутаг буцах — а.амьдарч буй газар орон руугаа явах, харих; б.шилж. нас барах

  • нутгийн хүн — нэг газарт амьдардаг хүмүүс

  • харийн нутаг — гадаадын улс орон

  • хүний нутаг — а.харийн нутаг; б.амьдарч байгаагүй газар нутаг

  • нутаг усныхан — тухайн хүнийхээ нэг газар амьдарч буй хүмүүс

  • нутаг нутгийн хүн — газар газрын хүн, амьдран суудаг орон нутаг өөр хүмүүс

  • нутаг сахих — а.төрсөн газартаа насаараа амьдрах; нүүдэл хийлгүй буйран дээрээ удаан суух; б.шилж. бүсгүй хүн хадамд гаралгүй гэртээ өтлөх

  • нутаг дархлах — хуучир. - феодлын төрд онцгой хүчин зүтгэгсдэд олгосон газар

  • айлын нутаг — айлын гэрийн бууц)

Хэлц үг

  • нутаг заагдах — хэргийн шийтгэл болгон амьдрах газрыг нь зааж өгөх, цөлөгдөх

  • нутгийн нуруу түших — өсч төрсөн газар орондоо амьдрах

  • нутаг буцах — нас барах, үхэх

    Тэр гурав ийнхүү аж төрөхчөөн болж байтал эмгэн үйлийн үрээс хаашаа ч зайлсангүй нутаг буцлаа (Б.Дариймаа, Шар хондын намаржаа).

  • Нугалуур идвэл

  • Нутаг сахина

  • Нуган төрвөл

  • Нутаг дарна

  • Нутаг алдвал

  • Гутамшиг болно

  • Нутаг дунд номтон сайн

  • Нутаг элс боловч өлгий

  • Номин чулуу боловч эрдэнэ

  • Нууран дундах нугас сайхан

  • Нутаг дундах номтон сайхан

  • Нууцалж хэлсэн

  • Нутаг даяар тардаг

  • Ус мэдэхгүй хүн цуваа дагана

  • Нутаг мэдэхгүй хүн гөрөөс дагана

  • Хүн хүн сурснаа гэдэг

  • Нутаг нутаг заншсанаа гэдэг

Зүйр цэцэн үг

  • Нэг усанд нутагтай

  • Нэг бэлчээрт бараатай

  • Ноён нутагтаан л хүндтэй

  • Номтой лам газар болгонд хүндтэй

  • Нутгаа голох хүн үгүй

  • Эхээ голох хүүхэд үгүй

  • Нэрийн хор

  • Нутгийн бузар

Хоршоо үг

  • газар нутаг — эх нутаг

  • нутаг ус — төрж өссөн, амьдарч буй орон нутаг

  • нутаг дэвсгэр — тухайн улс орны эзэмшил газар

  • эх нутаг — төрж өссөн харьяат орон

  • буурь нутаг — нутаг бууц

  • нутаг бууц — амьдран суух газар, бууц

  • нутаг бэлчээр — мал бэлчих газар

Товчилсон үг

  • НДҮЦ — Нутаг Дэвсгэрийн Үйлдвэрлэлийн Цогцолбор

Үгийн гарал

From Classical Mongolian ᠨᠤᠲᠤᠭ (nutuɣ), from Middle Mongol nuntux, nutux, from Proto-Mongolic *nuntug (“grazing place, native place”). Cognate with Buryat нютаг (njutag), Kalmyk нутг (nutg), etc.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.