нээлт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хааж битүүлсэн зүйлийг нээж задлах, онгойлгох үйлийн үр дүнг заасан нэр
- 2.Шинээр нээж олсон зүйл
- 3.шилжсэн утгаШинээр бүтээж байгуулсан зүйлийн үйл ажиллагааг эхлэх ёслол
- 4.хамгийн анхны тоглолт /театрын жүжиг киноны/
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нээлт |
|---|---|
| Харьяалахын тийн | нээлтийн |
| Заахын тийн | нээлтийг |
| Өгөх орших тийн | нээлтэд |
| Гарахын тийн | нээлтээс |
| Үйлдэхийн тийн | нээлтээр |
| Хамтрахын тийн | нээлттэй |
| Чиглэхийн тийн | нээлт рүү |
| Олон тоо | нээлтүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
концертийн нээлт — концертийн үйл ажиллагаа эхэлж буйг мэдэгдэх ёслолын ажиллагаа
нээлт хийх — ямар нэгэн зүйлийг шинээр сэдэн хийх, олох
шинжлэх ухааны нээлт — шинжлэх ухааны салбарт шинэ онол, шинэ судлагдахууны зүй тогтлыг илрүүлэн гаргах нь
сургуулийн нээлт — а.шинэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх; б.хичээлийн шинэ жилийн ажлыг эхлүүлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.