нялцгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нойтон зөөлөн, нялцгар
- 2.Бие махбодын сул, дорой
- 3.шилжсэн утгаАймхай, хулчгар.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нялцгай |
|---|---|
| Харьяалахын тийн | нялцгайн |
| Заахын тийн | нялцгайг |
| Өгөх орших тийн | нялцгайд |
| Гарахын тийн | нялцгайгаас |
| Үйлдэхийн тийн | нялцгайгаар |
| Хамтрахын тийн | нялцгайтай |
| Чиглэхийн тийн | нялцгай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нялцгай арьс — сая төхөөрсөн малын нойтон арьс
нялцгай замаг — зөөлөн замаг
нялцгай улаан мах — а.сая төхөөрсөн малын эврээгээгүй, туранхай мах; б.хөлдүү махны хэтэрхий гэссэн байдалтай нь
нялцгай биетэн — амьт. - бие зөөлөн, цагариг үегүй, хоёр хажуугаараа тэгш хэмтэй, хөл махлаг, олонх нь дун хавтастай, сээргүйтний доторх нэгэн хүрээтний амьтан; зөөлөн биетэн
нялцгай түрүү — урга. - уулын жим, усны хөвөө, чийгтэй, элсэрхэг газарт ургадаг нэг наст өвс, цэцэг нь иш салааны оройд дэлгэрнэ
улаан нялцгай амьтан — а.хүн, амьтан тамир тэнхээгүй, дорой; б.шилж. төрөөд удаагүй нялх хүүхэд
Хоршоо үг
нялх нялцгай — тамир тэнхээ сууж амжаагүй бага балчир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.