онгойх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Битүү, хаалттай байсан зүйл нээгдэх, онгорхой болох
- 2.Зайтай болох
- 3.Эзэнгүй, хоосон байх нь
- 4.шилжсэн утгаТэнгэр бүрхэг байснаа цэлмэх, арилах
- 5.шилжсэн утгаСэтгэл уужран тайвшрах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | онгойх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | онгойно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | онгойлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | онгойв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | онгойжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | онгойсон |
| Хэвшсэн нэр (-даг) | онгойдог |
| Холбох нөхцөл (-ж) | онгойж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | онгойгоод |
| Болзох нөхцөл (-вал) | онгойвол |
| Хүсэх (-маар) | онгоймоор |
| Захирах (-аарай) | онгойгоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | онгойхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэлгүүр онгойх — дэлгүүр нээгдэх
бөглөө онгойх — а.бөглөөг мулталж авах; б.шилж. цээжний бачимдал арилж сэтгэл уужрах
үүд онгойх — үүд нээгдэх
хашаа онгойх — хашаа эвдрэн нурж, нүх сүвтэй болох
онгойж цонгойх — энд тэндгүй нүх сүв гарах
ам нь онгойж харлах — а.сав суулга зэргийн ам амсар нь нээлттэй байх; б.шилж. амандаа шүдгүй байх
байшин онгойх — байшингийн эд хогшил эмх замбараатай буюу цэвэрхэн зайтай болох
орон тоо нь онгойх — ажиллаж байгаа хүнгүй ажлын байр
онгойж харлах — хоосон харагдах
тэнгэр онгойх — тэнгэр цэлмэх
бороо онгойх — бороо арилах
манан онгойх — манан багасаж арилах
дотор онгойх — санаа зовох зүйлгүй болж тайвшрах
Зүйр цэцэн үг
Онгойсон бүхэнд ормоор тэнүүлч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.