осолдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаад хөнгөн хуумгай хандсанаас болж осол гарах; омтгойдон гэнэдэх
- 2.шилжсэн утгаҮхэх, нас барах
- 3.шилжсэн утгаБолзсон цагаасаа хожимдох, хоцрох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | осолдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | осолдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | осолдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | осолдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | осолджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | осолдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | осолддог |
| Холбох нөхцөл (-ж) | осолдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | осолдоод |
| Болзох нөхцөл (-вал) | осолдвол |
| Хүсэх (-маар) | осолдмоор |
| Захирах (-аарай) | осолдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | осолдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэрэг осолдох — машин тэрэг эндэлд орох, онхолдох
замд осолдох — а.замд осол гарах; б.замдаа нас барах
үерт осолдох — үерийн усанд живж амиа алдах
тулалдаанд осолдох — дайн тулалдаанд амь үрэгдэх
буу осолдох — буу алдах
осолдох дөхөх — амиа алдах шахах
төл осолдох — төл мал хорогдох, үхэх
осолдож хохирох — осолд орж хохирол үзэх
осолдон оройтох — цаг ху-гацаанаас хожимдох
Хэлц үг
Хазгай алхсан газар үгүй
Осолдох газар огт үгүй
Зүйр цэцэн үг
Онгироо хүн осолдох нь амархан
Агсам морь алжаах нь амархан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.