осол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Анхаарал болгоомжгүйгээс болж гарсан алдаа, эндэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | осол |
|---|---|
| Харьяалахын тийн | ослын |
| Заахын тийн | ослыг |
| Өгөх орших тийн | осолд |
| Гарахын тийн | ослоос |
| Үйлдэхийн тийн | ослоор |
| Хамтрахын тийн | осолтой |
| Чиглэхийн тийн | осол луу |
| Олон тоо | ослууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэр ахуйн осол — гэр ахуйд гарсан алдаа эндэл
автын осол — машин техникийн бүрэн бус байдал, жолоочийн буруу зэргээс болж гарах эндэл
машины осол — машин мөргөлдөн гэмтэж сүйдсэн нь
ослын дохио — осол эндэл болсныг мэдэгдэх дохио тэмдэг
осол болох — алдаа, эндэл гарах
осол гаргах — анхааралгүйгээсээ болж алдаа хийх
осолд орох — гэнэт муу явдал тохиолдох
Хэлц үг
Омог зальхайг өвөрлөсөн хүнд уршиг ирэх нь зайлшгүй
Осол цалгайг сурсан хүн хэрэг олох нь зайлшгүй
Осол бүхэн орой дээр
Буруу бүхэн бөгсөн дээр
Осол хийсэнгүй
Дусал нэмжээ
Зүйр цэцэн үг
Омог зальхайг өвөрлөсөн хүнд уршиг ирэх нь зайлшгүй
Осол цалгайг сурсан хүн хэрэг олох нь зайлшгүй
Омог ихэдвэл осол дагана
Овор ихэдвэл өшил дагана
Хоршоо үг
осол буруу — гэм, алдаа дутагдал
осол гэмтэл — үйлдвэрлэлийн болон ахуйн ослоос үүдэн хүний бие махбодод гэмтэл учрах нь
осол гэнэдэл — осол эндэл
осол цалгай — хайнга, назгай байдлаасаа болж гаргасан алдаа дутагдал, гэм буруу
осол цалгар — салан задгай, омтгой байдал
осол эндэл — анхаарал болгоомжгүйгээс болж гаргасан алдаа
осол эндэгдэл — алдаа эндэл
аюул осол — гэнэт тохиолдох амь насанд халтай хэрэг явдал
осол гай — хүний амь үрэгдэх, бэртэх зэрэг аюул, сүйдэл
үзэл осол — а.алдаатай үзэл бодол; б.эндүүрэл
Товчилсон үг
ҮОМШӨ — Үйлдвэрлэлийн Осол, Мэргэжлээс Шалтгаалах Өвчин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.