Үндсэн хэсэг рүү шилжих

очих

үйл үг/ɔt͡ɕʰəx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠣᠴᠢᠬᠤ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Зорьж хүрэх, явж хүрэх
  2. 2.
    шилжсэн утгаБүсгүй хүний нөхөрт гарах
  3. 3.
    Зарим үгтэй хамжиж, үйл явдлын бүрмөсөн, эрч хүчтэй болохыг зааж туслах үйл үгийн утгаар хэрэглэгдэнэ

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto go, to come; to visit

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)очих
Одоо ирээдүй цаг (-на)очно
Өнгөрсөн цаг (-лаа)очлоо
Өнгөрсөн цаг (-в)очив
Өнгөрсөн цаг (-жээ)очжээ
Үйлдсэн нэр (-сан)очсон
Хэвшсэн нэр (-даг)очдог
Холбох нөхцөл (-ж)очиж
Урьдчилах нөхцөл (-аад)очоод
Болзох нөхцөл (-вал)очвол
Хүсэх (-маар)очмоор
Захирах (-аарай)очоорой
Үгүйсгэх (-хгүй)очихгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ажилдаа очих — ажилдаа явах

  • амралтад очих — амралтад зорьж хүрэх

  • номын санд очих — номын сан руу явах

  • хуриманд очих — хурим хийж буй газар руу явах

  • нутагтаа очих — нутагтаа хүрэхээр явах

  • айлчилж очих — айлчлан явах

  • гүйж очих — гүйж хүрэх

  • гэтэж очих — сэм гэтэж хүрэх

  • ирж очих — ирэн очиж байх

  • хадамд очих/хүнд очих — хүний эхнэр болох

  • нэвт очих — шууд тусах

  • цөм очих — тухайн зүйлийг цөмөртөл хүчтэй тусах

Хэлц үг

  • аавынд очих/нарсанд очих — шоронд суух

  • тэнгэрийн оронд очсон юм шиг — диваажинд хүрсэн мэт

  • очиж очиж — а.удтал эрж сурах буюу хийж ядан бүтэлгүйтэх байдал; б.бүр, ер

  • ↑аавынд очих

  • ↑ айлд очих

  • ↑ балардгийн даваан дээр очих

  • ↑ нарсанд очих

  • ↑ нөгөө тивд очих

  • ↑ сохор харын өртөөнд очих

  • ↑ тэнгэрийн оронд очсон юм шиг

  • ↑ хадан гэртээ очих

  • ↑ хүнд очих

  • ↑ шамбалын оронд очих

  • ↑ эрлэгийнд очих морь нь эмээлтэй байх

  • ↑ эрлэгт очих

  • Очих бүр оодрох

  • Таалах бүр тангарах

  • Явах гэж дуулсаар яс минь амарч

  • Очих гэж дуулсаар ой минь залрах

Үгийн гарал

Unclear, see орчих (orčix, “to rotate”) (Proto-Mongolic *horčï- ), эчих (ečix, “to go far away”) (Proto-Mongolic *eci- ). Compare Buryat ошохо (ošoxo), Khamnigan Mongol ocixu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.