саа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах ухаанМэдрэлийн эрхтэнд бүтцийн өөрчлөлт орсноос аль нэг эрхтний хөдөлгөөн, үйл ажиллагаа алдагдах өвчин
- 1.Алт, мөнгөн сүлжмэл утас, тууз
- 1.хуучирсанҮрлэн сум
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саа |
|---|---|
| Харьяалахын тийн | сааны |
| Заахын тийн | сааг |
| Өгөх орших тийн | саад |
| Гарахын тийн | саанаас |
| Үйлдэхийн тийн | саагаар |
| Хамтрахын тийн | саатай |
| Чиглэхийн тийн | саа руу |
| Олон тоо | саанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саагийн гэм — саа өвчин туссаны улмаас аль нэг эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж мэдрэлгүйжих эмгэг
саа дайрах/саа тусах — саа өвчин хүрэх
алт мөнгөн саа — алт, мөнгөн утас
саа хоргой — алт, мөнгөн утсаар ар гарган нэхсэн нэгэн зүйл торгомсог бараа
саа оёдол — алт, мөнгөн саагаар даруулж оёсон оёдол
саа хээ — алт, мөнгөн утсаар тавьсан хээ угалз
саа эмжээр — дээл, хувцасны энгэр заамыг саагаар эмжсэн нь
хөрөө саа — хөрөөний шүд мэт ирмэгтэй алт мөнгөн сүлжмэл тууз
саа даруулах — алт мөнгөн саатай утсаар хувцас, эдлэл зэргийг чимэглэн оёх
саа ороох — алт мөнгөн сүлжмэл утсаар оёх
бууны саа — бууны үрлэн сум
ширэм саа — ширмэн сум
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.