саатах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн саад учирснаас хэрэг явдал удаашран ажлын явц тасалдах
- 1.Өөр зүйлд анхаарал татагдан түр зуур сонирхох
- 2.Ямар нэгэн зүйлээр биеэ зугаацуулах, эрхлэн наадаж цаг нөхцөөх
- 1.хүндэтгэлСуухын хүндэтгэл, тухайн газар түр байзнах
- 1.Ямар нэгэн цаг хугацааг товлон хүлээх.
- 1.анагаах ухаанСаа өвчин тусах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | саатах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | саатна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | саатлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | саатав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | саатжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | саатсан |
| Хэвшсэн нэр (-даг) | саатдаг |
| Холбох нөхцөл (-ж) | саатаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | саатаад |
| Болзох нөхцөл (-вал) | саатвал |
| Хүсэх (-маар) | саатмаар |
| Захирах (-аарай) | саатаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | саатахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил саатах — ажлын явц удааширч, хүндрэл бэрхшээл тохиолдох
бороонд саатах — бороо орсны улмаас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж чадахгүй болох, түр зуур зогсох
замын хөдөлгөөн саатах — замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх
тэрэг саатах — машин тэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах
хоног саатах — а.ямар нэгэн учир шалтгааны улмаас ажил хэрэг хоногийн хугацаатай түр зогсох; б.шилж. өдөржин шөнөжин явах
сааталгүй бүтэх — ажил хэрэг ямар нэгэн бэрхшээлгүй бүтэх
сааталгүй ирэх — замдаа өөр зүйлд анхаарлаа хандуулалгүйгээр шууд ирэх
тоглоомондоо саатах — тоглоомоороо наадаж өөрийгөө зугаацуулах
сэтгэл саатах — ямар нэг юмыг ихэд шохоорхон, бодож санаж, хийх гэж байсан зүйлээ түр зуур мартах
хүүхэд саатах — хүүхэд ямар нэгэн зүйлээр зугаацан цаг хугацаа өнгөрөөх
саатан морилох — үдлэн буудаллах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.