саах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, мал, амьтны дэлэн хөхийг шувтарч сүү гаргах
- 1.Төлөөс нь салган хариулж байгаа саалийн бог мал
- 1.Уг хэмжээнээс нь охор, бага болгох, богиносгох
- 2.шилжсэн утгаБараа бүтээгдэхүүний үнийг хямдруулах
- 1.Сойх
- 2.Удаашруулах, хасах; алхаа саах (алхаагаа удаашруулах), хурдаа саах (хурдаа хасах).
- 1.яриаЯмар нэг зүйлээс хороох, нууж авах
Англи утга
- үйл үгto milk
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | саах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | саана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | саалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | саав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | саажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | саасан |
| Хэвшсэн нэр (-даг) | саадаг |
| Холбох нөхцөл (-ж) | сааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | саагаад |
| Болзох нөхцөл (-вал) | саавал |
| Хүсэх (-маар) | саамаар |
| Захирах (-аарай) | саагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | саахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүү саах — а.гүүний хөхийг шувтарч саам гаргах; б.хэд хэдэн ширхэг юмыг дээш шидэж самбаачлан барьж авдаг нэгэн зүйлийн тоглоом
үнээ саах — үнээний дэлэнг шувтарч сүү гаргах
саах сувай ялгах — сүрэг доторх саалийн болон сувай малаа ялгах
саах нийлүүлэх — зун цагт саалийн бог малаа саахалт айлын хоньтой хамтад нь бэлчээх
саах тавих/саах зөрүүлэх — саахалтын хоёр айл хурга ишгээ харилцан зөрүүлж, хониндоо нийлүүлэн хариулаад, малаа саасны дараа хурга ишгээ эхтэй нь нийлүүлэх
уяаг нь саах — уяаг богино болгон уях
дөрөө саах — дөрөөнийхөө сурыг богиносгох
дээс саах — дээс богиносгох
хэмжээ саах — уг хэмжээнээс нь охор, богино болгох
үнэ саах — үнэ бууруулах
нум сумаа саах — нум сумаа сойх
мөнгө саах — а.мөнгө төгрөгөөс нууж, хэлэлгүй авах; б.бусдыг дээрэлхэж мөнгө авах
Хэлц үг
Айл суувал амь нэг
Саах суувал санаа нэг
Зүйр цэцэн үг
Саахаас үнээтэй
Унахаас морьтой
Үгийн гарал
From Proto-Mongolic *saxa-, compare Buryat һааха (haaxa). Perhaps related with Proto-Turkic *sag- (“to milk”), whence also Turkish sağmak, Azerbaijani sağmaq.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.