сагалдарга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны толгойд өмсгөж углах зүйлийг унагахгүй тогтооход зориулсан, эрүүн доогуур хөндлөн оруулж торгох уяа
- 2.Нарийн урт зүйлд дугуйруулан гогцоолж уясан зүйл, сэгэлдрэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сагалдарга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | сагалдаргад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | сагалдаргатай |
| Чиглэхийн тийн | сагалдарга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
суран сагалдарга — сураар хийсэн тухайн зүйлийг тогтоох уяа
торгон сагалдарга — торгоор хийсэн тогтоох уяа
малгайн сагалдарга — малгайг эрүүвчлэн уяж тогтоох оосор
хазаарын сагалдарга — морины эрүүн доогуур оруулж хазаарын зүүн шанааны дунд хэсэгт уях зориулалт бүхий хазаарын баруун шанааны дунд хэсэгт бэхэлсэн оосор
сагалдарга хадах — малгай, хазаар зэргийг тогтоох бүч хийх
унины сагалдарга — унийг ха-натай бэхлэхэд зориулсан сүүл талд нь байх гогцоо уяа
ташуурын сагалдарга — ташуурын дээд талд барихад зориулан хийсэн дугуй гогцоо
Хоршоо үг
сагалдарга бүч — малгай, ногт, хазаар зэрэгт хийсэн эрүүн доогуур оруулж торгох уяа, оосор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.