саглагар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мод ургамлын мөчир, навч, нахиа зэргийн багшран сагсайж ургасан байдал
- 2.Ямар нэгэн зүйлийн овор бараа, үс ноос ихтэй, навсгар байдал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саглагар |
|---|---|
| Харьяалахын тийн | саглагарын |
| Заахын тийн | саглагарыг |
| Өгөх орших тийн | саглагард |
| Гарахын тийн | саглагараас |
| Үйлдэхийн тийн | саглагараар |
| Хамтрахын тийн | саглагартай |
| Чиглэхийн тийн | саглагар луу |
| Олон тоо | саглагарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саглагар мод — навч нахиа, мөчир салаа ихтэй мод
саглагар гэсэр цэцэг — урга. - үслэг гэсэр цэцэг
саглагар амьтан — овор, үс ноос ихтэй навсгар амьтан
саглагар сүүлтэй хэрэм — өтгөн сүүлтэй хэрэм
саглагар үхэр — үс ноос ихтэй үхэр
Хэлц үг
Саглагар их модонд шувуу олон цуглана
Санаа сайтай гэрт зочин олон цуглана
Саглагар их модонд шувуу олон
Санаа сайтай гэрт зочин олон
Саглагар мод үгүй бол
Шаазгай хаанаас суух
Шалтаггүй бол миний ээж
Яаж үхэх вэ
Саглагар мод ургаагүй бол
Шаазгай суухаар ирэхгүй
Сайхан хүүхэн төрөөгүй бол
Самбай тавихаар ирэхгүй
Шаазгай хаанаас ирэх вэ
Саглагар мод уулын чимэг
Сайхан хүүхэн гэрийн чимэг
Саглагар мод хаана бол шаазгай шувуу тэнд
Санааны хонгор хаа бол сэтгэл зүрх тэнд
Саглагар модны салаа олон
Сайн хүний садан олон
Саглагар модыг тойрон суувал салаа болон жимс түүнээс
Сайн хүнийг тойрон суувал санаа болон ухаан түүнээс
Сайн хүнийг тойрон суувал самбаа болон ачис түүнээс
Сайхан эхнэр гэрийн чимэг
Саглагар зандан мод уулын чимэг
Зүйр цэцэн үг
Саглагар мод ургаагүй бол шаазгай хаанаас ирэх вэ
Хоршоо үг
саглагар баглагар — багсайж сагсайсан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.