сайвар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жороо морины явдалтай адил боловч хурд багатай, алгуур явдал
- 1.хуучирсанНарийн нягт, нямбай
- 1.Сайн сайхан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сайвар |
|---|---|
| Харьяалахын тийн | сайврын |
| Заахын тийн | сайврыг |
| Өгөх орших тийн | сайварт |
| Гарахын тийн | сайвраас |
| Үйлдэхийн тийн | сайвраар |
| Хамтрахын тийн | сайвартай |
| Чиглэхийн тийн | сайвар луу |
| Олон тоо | сайврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайвар алхаа — урд хоёр хөлний мөрнөөс хойд хоёр хөлний мөр нь бараг төө сөөм давж гишгэх хурдан алхаа
сайвар морь — жороо морьтой адилавтар алхаа гишгээтэй боловч арай удаан явдалтай морь
сайвар орох — морины явдал хурдасч, жороо маягтай болох
сайвар учирсан — сайн сайхан
сайвар ангижирсан — шашин.хуучир. - мөнхийн амирлангуйд одсон будда бурхан
Хэлц үг
Сайвар моринд газар ойр
Сайн хүнд нөхөр ойр
Сайн гэвэл муугүй
Сайвар гэвэл түншээгүй
Сайн хүн санаагаараа
Сайвар морь жороогоороо
Сайн хүн үгээр
Сайвар морь жолоогоор
Сайвар морь ташуураар
Зүйр цэцэн үг
Сайвар моринд газар ойр
Сайн хүнд нөхөр ойр
Хоршоо үг
айвар сайвар — хөнгөн, гоомой болоод нягт нямбай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.