сайд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аль нэгэн яамыг удирдах эрх бүхий засгийн газрын гишүүн
Англи утга
- нэр үгminister, secretary
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сайд |
|---|---|
| Харьяалахын тийн | сайдын |
| Заахын тийн | сайдыг |
| Өгөх орших тийн | сайдад |
| Гарахын тийн | сайдаас |
| Үйлдэхийн тийн | сайдаар |
| Хамтрахын тийн | сайдтай |
| Чиглэхийн тийн | сайд руу |
| Олон тоо | сайдууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ерөнхий сайд — засгийн газрын тэргүүн
дэд сайд — орлогч сайд
орлогч сайд — засгийн газар, яамны тэргүүн, удирдагч байхгүй үед албан тушаалыг түр хамаарах эрх бүхий албан тушаалтан
зөвлөх сайд — төр засгийн үйл ажиллагааг доголдуулахгүй, зүй зохистой явуулах талаар засгийн газрын гишүүдэд зөвөлгөө өгөх эрх, үүрэг бүхий албан тушаалтан
төлөөний сайд — эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтны өмнөөс ажил хэргийг нь орлон гүйцэтгэхээр томилогдсон хүн
төрийн сайд — засаг төрийн дээд албан тушаалтан
шадар сайд — а.төрийн тэргүүнд бараа болох сайд; б.засгийн газрын шадар сайд
элчин сайд — дип. - улсаа төлөөлж харь улсад суух дипломат төлөөлөгчдийн тэргүүнээр тохоон томилогдсон хүн
яамгүй сайд — эрхэлсэн яамгүй боловч засгийн газрын гишүүн
хөлийн сайд — хөлийн цэц
сайдын тушаал — сайдын гаргасан шийдвэр
сайдын орлогч — сайдын эзгүйд ажил үүргийг нь хариуцан гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтан
амбан сайд — хуучир. - манжаас монголд томилон суулгаж байсан төлөөний хүн
тэргүүн сайд — хуучир. - а.хаант төрийн засгийн газрыг удирдах эрх бүхий албан тушаалтан; б.хууль зүйн дагуу томилогдсон засгийн газрын жинхэнэ албан тушаалтан, жинхэнэ сайд
зөвлөлийн сайд/хуувийн сайд — хуучир. - төрийн хэрэг явдлыг зөвлөх эрх үүрэг бүхий албан тушаалтан, амбангийн зөвлөх
эрхэлсэн сайд — хуучир. - сайд
Хэлц үг
Сайн ламыг мэдсээр дайрашгүй
Сайд түшмэдийг мэдсээр зөрчишгүй
Сайн морь үхэр шиг мөөрвөл тун зүдэг
Сайд ноёд юмны түрүүнд аашилбал тун жигшүүртэй
Сайн муу ялгавартай
Сайд түшмэд хэмжээтэй
Салхи ирвэл гэрээ батал
Сайд ирвэл үгээ батал
Санаа хурдан
Сайд цэцэн
Сар хүрээлбэл сааргүй салхи
бороо ирнэ
Сайд мэргэд шинжилсэн даруй урьдаас олж мэднэ
Хоршоо үг
сайд дарга — удирдах эрх бүхий албан тушаалтан
сайд ноёд — удирдан захирах эрх мэдэлтэн
сайд түшмэд — төр засгийг удирдах, хуулийг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий төрийн албан тушаалтан
Товчилсон үг
БНМАУ-ын — СнЗ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл
СнЗ — Сайд нарын Зөвлөл
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠰᠠᠶᠢᠳ sg (sayid, “minister”), from Middle Mongol ᠰᠠᠶᠢᠳ pl (sʾyyt /sayid/, “good”, attributive and substantive adjective). Compare Buryat һайд (hajd), Kalmyk сәәд (sääd), etc. Perhaps related to or otherwise influenced by Arabic سَيِّدٌ m (sayyidun, “master; lord; sir”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.