сунах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гадны нөлөөгөөр татагдан урт, өргөн болох
- 2.Биеийн уртаар хэвтэх
- 3.Унжих; дээлийн ташаа сунах (дээлийн ташаа унжих
- 4.Цаг хугацаа сунжрах;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сунах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сунана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | суналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | сунав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сунажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сунасан |
| Хэвшсэн нэр (-даг) | сунадаг |
| Холбох нөхцөл (-ж) | сунаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сунаад |
| Болзох нөхцөл (-вал) | сунавал |
| Хүсэх (-маар) | сунамаар |
| Захирах (-аарай) | сунаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | сунахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүзүү нь сунах — хүзүү нь урт болох
шөрмөс сунах — эвгүй гишгэж, алхсанаас шөрмөс татагдан урт болох
сунадаг дуран — урт болон сунаж, буцаж эвхэгддэг дуран
сунан ойчих — уртаараа тэрийн ойчих
сунаж мөргөх — газар хэвтэж мөргөл үйлдэх
сунаж ойчтлоо ажиллах — ядарч унатлаа ажил хийх
сунадаг саарал — цээр. - чонын цээр нэр
Зүйр цэцэн үг
Эр хүн өсч
Эсгий сунах
Хоршоо үг
агших сунах — уян юмны урт, богино болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.