сунгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг татаж тэлэх, урт болгох
- 2.Хөл гараа жийх; гараа сунгах (гараа тэнийлгэх
- 3.Эвхсэн, ээдэрсэн утас дээс мэтийн нарийн зүйлийг задлан урт болгох; татлага сунгах (татлага урт болгох), аргамжаа сунгах (аргамжааг дэлгэж урт болгох
- 4.Хурдны морийг тарлахаас хол газар туршин уралдуулах
- 5.Товлосон хугацааг нэмэн үргэлжлүүлэх; амралтын хоног сунгах (амралтад өнгөрөөх хугацааг нь нэмэх), паспорт сунгах (паспортын хүчинтэй хугацааг нэмэгдүүлэх
- 6.Хурдлах; жолоо сунгах (урагш тэмүүлэх, хурдлах).
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сунгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сунгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сунгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | сунгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сунгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сунгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | сунгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | сунгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сунгаад |
| Болзох нөхцөл (-вал) | сунгавал |
| Хүсэх (-маар) | сунгамаар |
| Захирах (-аарай) | сунгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | сунгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бурантаг сунгах — бурантаг урт болгох
гараа сунгах — гараа сарвайх
дурангаа сунгах — дурангаа урт болгох
уурга сунгах — уургаа урт болгох
хошуу сунгах — уруулаа цорвойлгох
шат сунгах — шатыг урт болгох
эсгий сунгах — нойтон эсгийг уртааш нь нарийн болгон эвхэж, хоёр хүн хоёр талаас нь барьж дээш өргөн газар савах, эсгий жиших
морь сунгах — хурдны морины уяа сойлго, хурдыг туршиж уралдуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.