сургууль
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ном эрдэм сурах газар
- 2.Танин мэдэж авсан зүйл, дадал
- 3.Дадлага, дасгал
- 4.Адгуус малд сургах ямар нэгэн хөдөлгөөн үйлдэл;
- 5.Дүрээ хувилгасан шорон
- 6.хүмүүс боловсрол эзэмшдэг газар, сургуулийн барилга байгууламж
- энэ сургууль 1932 онд байгуулагдсан
- тэр өглөө бүр сургууль руугаа алхдаг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгa school
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сургууль |
|---|---|
| Харьяалахын тийн | сургуулийнW |
| Заахын тийн | сургуулийгW |
| Өгөх орших тийн | сургуульдW |
| Гарахын тийн | сургуулиасW |
| Үйлдэхийн тийн | сургуулиарW |
| Хамтрахын тийн | сургуультайW |
| Чиглэхийн тийн | сургууль руу |
| Олон тоо | сургуулиудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сургууль тарах — амралт эхэлж сурагч, оюутнууд гэр гэртээ харих
сургууль төгсөх — сургуулиа дүүргэх, суралцаад дуусах
сургууль цуглах — жил бүрийн есдүгээр сарын нэгэнд сурагч, оюутнууд хичээлдээ явж эхлэх
сургуульд багшлах — сургуульд хичээл заах
сургуульд орох — сургуульд элсэх
сургуульд суралцах — сургуульд сурч, мэдлэг боловсрол эзэмших
сургуульд хуваарилагдах — ямар сургуульд сурахыг нь оноон өгөх
сургуульд явах — сургуульд сурахаар явах
сургуулийн амралт — улирал бүрийн эцэст тодорхой хугацаанд амрах нь
сургуулийн багш — сургуульд ном заах хүн
сургуулийн захирал — сургуулийг удирдан зохион байгуулах хүн
сургуулийн захиргаа — сургуулийг удирдан зохион байгуулах, аж ахуй, санхүүг зохицуулах хэсэг
сургуулийн дүрэм — сурагчдын заавал мөрдөх журам
сургуулийн насны хүүхэд — 6-18 насны хүүхэд
сургуулиас гаргах — сургуульд сургахгүй болгох
сургуулиас хөөгдөх — сургуулиас зайлуулах, явуулах
багшийн сургууль — багш нарыг бэлтгэх сургууль
биеийн тамирын сургууль — биеийн тамирын мэргэжлийн хүн, биеийн тамирын багш нарыг бэлтгэх сургууль
дээд сургууль — дээд мэргэжилтэн бэлдэх сургууль
жолоочийн сургууль — жолооч нарыг бэлтгэх сургууль
зуны сургууль — зун хичээллэх сургууль
мэргэжлийн сургууль — мэргэжлийн ажилчин бэлтгэх сургууль
тусгай мэргэжлийн сургууль — тусгай мэргэжлийн ажилчин бэлтгэх сургууль
хөгжмийн сургууль — хөгжмийн төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх сургууль
хөдөө аж ахуйн дээд сургууль — хөдөө аж ахуйн салбарт ажиллах төрөл бүрийн дээд, дунд мэргэжилтэн бэлтгэх сургууль
амьдралын сургууль — ажил, амьдралаас олж авсан туршлага, мэдлэг
сургууль хийх — дасгал хөдөлгөөн, үзүүлбэр зэргийг сайн хийж чаддаг болтлоо дахин давтан хийх
байлдааны сургууль — байлдааны бэлтгэл
буудлагын сургууль — буудах дасгал
дайтах сургууль — дайтах бэлтгэл, дайтах дасгал
хөл гарын сургууль — хөл гарын дасгал
хээрийн сургууль — хээрийн бэлтгэл
Хэлц үг
сургууль хөөх — сургууль дамжин сурах, дэвжих
Сургууль ухааны булаг
Сургууль үгүй нь ухааны балаг
Сургууль чихрээс амттай
Сурвал түүнээс амттай
Хоршоо үг
ажил сургууль — сурлага хөдөлмөр
сургууль соёл — а.эрдэм номд шамдаж соёлжих нь; б.эрдэм номын газар
сургууль ном — сурч мэдэх ном болон түүнийг үзэх газар
хичээл сургууль — а.тогтмол цагт батлагдсан хуваарийн дагуу хийх сургууль; б.эрдэм ном сурах газар
дасгал сургууль — дахин давтан хийх дадлага
Товчилсон үг
АССАЗТ — Авто Сургууль, Сургалт Арга Зүйн Төв
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ (surɣaɣuli, “a school”); equivalent to сурга- (surga-, “to teach”) + -ууль (-uulʹ). Cognate with Buryat һургуули (hurguuli), Kalmyk сурһуль (surğulʹ), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.