сурлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сурсан юм, эрдэм ном сурах нь
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сурлага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | сурлагад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | сурлагатай |
| Чиглэхийн тийн | сурлага руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сурлага дүгнэх — сурсан зүйлд нь дүгнэлт өгөх
сурлага сайтай — сурсан юм арвинтай
сурлага муутай сурагч — хичээлдээ муу сурагч
сурлага хүмүүжлийн ажил — эрдэм ном зааж, бие хүн болгон төлөвшүүлэх ажил
сурлагаараа хоцрох — сурсан зүйлээрээ бусаддаа хүрэхгүй байх
сурлагын дэвтэр — авсан дүнг нь бичиж, эцэг эхтэй нь харилцах дэвтэр
сурлагын чанар — сурсан мэдсэн зүйлийн чанар
Хэлц үг
Нухалга гүйцсэн гурил
Сурлага гүйцсэн шавь
Хоршоо үг
сурлага боловсрол — сурч боловсрох явдал
сурлага сахилга — сурсан мэдсэн зүйл болоод төлөвшиж олсон хүмүүжил
сурлага хөдөлмөр — сурах, мэдэх болоод ажиллах байдал
хичээл сурлага — а.сурч мэдсэн хэр хэмжээ; б.хичээл ном
сурлага хүмүүжил — сурсан зүйл болоод нийгэмд биеэ авч явах төлөвшил
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.