сэв
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны өө
- 2.Юмны будаг зэргийн холтрох, ховхрох зэргээр гэмтсэн гэмтэл; сэв суух (өөтэй болгох, согогтой болгох
- 3.Цэвэр юманд наалдсан бага сага буртаг мэтийн зүйл; буртаг сэв хорш. (бага сага хир
- 4.Гилгэр юманд гарсан хортон;
- 5.шилжсэн утгаГэм дутагдал
- 6.Сэтгэлийн сэжиг, муу зүйлийн тухай бодол
- 1.сэв сэв (хөдөлгөөний хөнгөн зөөлөн байдал)
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэв |
|---|---|
| Харьяалахын тийн | сэвийн |
| Заахын тийн | сэвийг |
| Өгөх орших тийн | сэвд |
| Гарахын тийн | сэвээс |
| Үйлдэхийн тийн | сэвээр |
| Хамтрахын тийн | сэвтэй |
| Чиглэхийн тийн | сэв рүү |
| Олон тоо | сэвүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэв оруулах — сэв суулгах
сэв эрэх — өө эрэх, өөлөх
гэзэгний сэв — үс самнахад саманд үлдсэн үс
сэтгэлд сэв суух — сэтгэлдээ сэжигтэй болох
сэв сэв алхлах — хөнгөн зөөлөн алхах
сэв сэв хийх — а.амьтны сэмээр алхлан явах; б.үе үе сэгхийх; в.зөөлөвтөр салхи салхилах; г.жижиг амьтны нисэх
сэв хийлгэх — а.шилж. алжаасан цуцсаныг түр амрааж тэнхрүүлэх; б.шилж. халууцсаныг бага зэрэг сэрүүцүүлэх; в.шилж. угаасан юмыг бага зэрэг эгшүүлэх; г.шилж. хүн, амьтныг хөнгөн шалмаг хөдөлгөх
сэв хийх — а.сэвсийх, сэвсгэр болох, сэвсгэр харагдах; б.шилж. алжаасан цуцсан нь түр амарч тэнхрэх; в.шилж. халууцсан нь бага зэрэг сэрүүцэх; хөл сэв хийх
сэв хийн мордох — хөнгөн хөдөлгөөнөөр ухас хийн мордох
сэв хийтэл өргөх — сэв гэж өргөх, сэв гэхийн зуургүй өргөх
үүд сэв хийн сөхөгдөх — үүд хоромхон зуур сэв хийн сөхөгдөх
сэв сэм — нам гүм, чив чимээгүй, дув дуугүй, өчүүхэн ч дуу чимээ гаргалгүй
сэв сэрүүн — бүр сэрүүн
сэв сэв үлээх — сэрүүн зөөлөн салхи үлээх
Хэлц үг
сэв орох — эв найр, итгэл найдлага, хайр сэтгэл зэрэгт завсар гарах
Гэм хийсэн хүн гэгээн ухаантай
Сэв хийсэн хүн цэцэн ухаантай
Өө эрэн байлдаж өлмий доороо гишгэх
Сэв эрэн дайлж сэлэм доороо хядах
Зүйр цэцэн үг
Сэвтэй хүн сээрээ маажна
Сэвгүй хүн шилээ маажна
Сэвийг нь дарж эвийг нь эвлэх
Сэвээ мэдэгдэж
Сэнжээ бариулах
Хоршоо үг
өө сэв — юман гарах хортон, согог, гэм
буртаг сэв — бага сага хир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.