дутагдал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмын дутуу нь; хомсдол
- 2.Алдаа, доголдол
- 3.анагаах ухаанБиед хэрэгцээт бодос дутагдсанаас үүсэх эмгэг
- 4.буруу ойлголт, мунхаглал, тоомжиргүй байдлаас үүдэлтэй алдаатай үйлдэл
- 5.төгс бус байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дутагдал |
|---|---|
| Харьяалахын тийн | дутагдлын |
| Заахын тийн | дутагдлыг |
| Өгөх орших тийн | дутагдалд |
| Гарахын тийн | дутагдлаас |
| Үйлдэхийн тийн | дутагдлаар |
| Хамтрахын тийн | дутагдалтай |
| Чиглэхийн тийн | дутагдал луу |
| Олон тоо | дутагдлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дутагдал бараа — дутуу бараа
мөнгөний дутагдал — мөнгөний гачигдал
дутагдлыг нөхөх — дутууг гүйцээх
дутагдал гаргах — ажлын дунд ямар нэг алдаа
витамины дутагдал — хоол, тэжээлийн амин дэм багадах
иодын дутагдал — бие махбодын иодын хэмжээ буурч багасах өвчин
төмрийн дутагдал — ясны, зөөлөн эдийг бэхжүүлэгч төмөр багасах нь
Хоршоо үг
алдагдал дутагдал — алдаа ташаарлаас үүдсэн хорогдол, хохирол
гэм дутагдал — алдаанаас үүссэн доголдол
хорогдол дутагдал — хорж дутах явдал
алдаа дутагдал — гэм доголдол
дутагдал доголдол — аль нэг зүйл дутагдсанаас гарсан алдаа мадаг, гажуудал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.