доогуур
Тайлбар
- 1.Дээгүүрийн эсрэг утга, доод талаар
- 2.Хэвийн хэмжээнд бус
- 3.Эгц чигээрээ бус, цэх биш
- 4.Дээгүүр биш, өндөрт биш
- 5.шилжсэн утгаЭцэс, хойно, адаг хавьд
Ойролцоо үг
Нийлмэл үг
голын гарамнаас доогуур — голын гарамны доош
орон доогуур — орны доод хөндийгөөр
бүсээ доогуур бүслэх — бүсээ ташаанаас дор бүслэх
биеэ доогуур үзэх — биеэ тоохгүй байх
доогуур харц — хулчгар, залирхаг этгээдийн цэх биш харц
онгоц доогуур нисэх — онгоц газарт ойрхон нисэх, онгоц нам нисэх
доогуур байранд орох — хойгуур байранд орох
Хэлц үг
дээгүүр доогуур гүйх — а.хаа сайгүй; б.дээд, доод албан газраар орж, их бага эрх мэдэлтний аль алинтай нь уулзах
доогуур харах — а.айж эмээх
Чи юунд худал хэлэв? Хүү нь доогуур харан хамраа шуухитнуулан, –Үгүй ээ, энэ ах өөрөө тэгэж хэлсэн юм гэж Данзангаас бишүүрхэн аман дотроо бувтнав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн). б.муу санаа өвөрлөн бусдын өө сэвийг хайж гэтэж явах
↑ газар доогуур ортол хараах
↑ дахан доогуур
↑ дээгүүр доогуур
↑ дээгүүр доогуур гүйх
↑ хойгуур сууж, доогуур харах
Доогуур ажилтай
Дээгүүр зантай
Доогуур суудалтай мөртөө
Дээгүүр зантай тархи
Дээгүүр гяланцаг
Доогуур паланцаг
Хойгуур суудаг
Доогуур хардаг
Хоршоо үг
дээгүүр доогуур — дээд, доод албан газар, их бага эрх мэдэлтэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.