дутах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зохих хэмжээнд хүрэхгүй болох
- 2.Чанараар зохих хэмжээнд үл хүрэх
- 3.Хомсдох, гачигдах, мөхөсдөх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto lack
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дутах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дутна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дутлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | дутав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дутжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дутсан |
| Хэвшсэн нэр (-даг) | дутдаг |
| Холбох нөхцөл (-ж) | дутаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дутаад |
| Болзох нөхцөл (-вал) | дутвал |
| Хүсэх (-маар) | дутмаар |
| Захирах (-аарай) | дутаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | дутахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэл дутах — хөрөнгө чинээ үл хүрэх
зориг дутах — зориг мохох, айж хулчийх
чадлаар дутах — чадал хүрэхгүй байх
чанараар дутах — чанараар эгнэхгүй болох
сав дутах — а.сав суулга хүрэлцэхгүй болох; б.ухааны хэмжээ дутах
аз дутах — азгүйтэх, хувь заяа дутах
амны хишиг дутах — а.хоолноос хоцрох; б.тохиож болох азтай учралаас хождох, хувь тавилан азгүйтэх
хоншоор дутах — а.хүч чадал, зүрх зориг үл хүрэх; б.аз дутах, хувь дутах
хувь дутах — а.хуваасаар хүрэхгүй болох; б.аз дутах, чадал хүрэхгүй байх
Хэлц үг
↑аз дутах
↑ амны хишиг дутах
↑ ганц хуруу дутах
↑ хоншоор дутах
↑ хувь дутах
↑ хүзүү дутах
↑ цөс дутах
Хоршоо үг
дутах гуцах — дутагдах гачигдах
Үгийн гарал
From Proto-Mongolic *duta-, compare East Yugur hta, Mangghuer tidaora (“insufficient”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.