сүрхий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Догшин ширүүн, аймшигтай
- 2.Гайхалтай, ноцтой, маш, туйлын, их
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүрхий |
|---|---|
| Харьяалахын тийн | сүрхийн |
| Заахын тийн | сүрхийг |
| Өгөх орших тийн | сүрхийд |
| Гарахын тийн | сүрхийгээс |
| Үйлдэхийн тийн | сүрхийгээр |
| Хамтрахын тийн | сүрхийтэй |
| Чиглэхийн тийн | сүрхий рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүрхий араатан — догшин араатан
сүрхий догшин — ноцтой ширүүн, ааш авиртай
сүрхий хүйтэн — маш хүйтэн
сүрхий дуутай — их чанга дуутай
сүрхий хэрэг — ноцтой хэрэг
сүрхий ядрах — ихэд ядрах
сүрхий дутагдал — ноцтой дутагдал
сүрхий чамбай — ихэд чамбай, нарийн
сүрхий баярлах — ихэд баярлах
сүрхий хэлэх — нүүрэн дээр нь дутагдлыг нь аймшиггүйгээр хэлэх
Зүйр цэцэн үг
Сүрхийгээ үзвэл сүмийн банди
Доройгоо үзвэл догшин хаан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.