үнэнч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шударга, үнэнээр явагч, хуурч мэхэлдэггүй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнэнч |
|---|---|
| Харьяалахын тийн | үнэнчийн |
| Заахын тийн | үнэнчийг |
| Өгөх орших тийн | үнэнчид |
| Гарахын тийн | үнэнчээс |
| Үйлдэхийн тийн | үнэнчээр |
| Хамтрахын тийн | үнэнчтэй |
| Чиглэхийн тийн | үнэнч рүү |
| Олон тоо | үнэнчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үнэнч зан — хуурч мэхэлдэггүй зан
үнэнч нөхөрлөл — тууштай нөхөрлөл, чин сэтгэлийн нөхөрлөл
Хэлц үг
Ургаа зандан модыг
Зорон байж мэддэг
Үнэнч сайн сэтгэлийг
Тэвчин байж мэддэг
Үгүй хүн туслаач
Үнэнч хүн хайрлаач
Үнэн санаанаас бүү холд
Үнэнч явдлыг бүү март
Үнэн үг арслангаас хүчтэй
Үнэнч хүн алтнаас үнэтэй
Үнэнч гэгч түмэн сайны үндэс
Худалч гэгч түмэн саарын үндэс
Үнэнч нөхөр мянгад илүүдэхгүй
Өшөөтөн хүн нэгд цөөдөхгүй
Үнэнч сэтгэлд үхэр чулуу уярдаг
Үнэнч хүн үүдэнд
Худалч хүн хойморт
Үнэнч хүнд нөхөр олон
Үрт модонд навч олон
Үнэнч шударга яваад байвал
Үнэлэхгүй хүн гэж байна уу
Үнэнч явахад зөв
Төвшин явахад төв
Хуурамч сэтгэл хорын үндэс
Үнэнч сэтгэл хайрын үндэс
Зүйр цэцэн үг
Нүд үнэнч чих худалч
Үнэнч явахад зөв олон
Төвшин явахад төв олон
Үнэнч сэтгэлд үхэр чулуу уярдаг
Хоршоо үг
үнэнч шударга — худал хуурмаг үгүй, цэгц шулуун
үнэнч журамт — а.шударга; б.цэвэр ариун явдалтан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.