үнэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жинхэнэ, бодот байдалд тохирох, худал ташаа биш
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtruth
- тэмдэг нэрtrue
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнэн |
|---|---|
| Харьяалахын тийн | үнэний |
| Заахын тийн | үнэнийг |
| Өгөх орших тийн | үнэнд |
| Гарахын тийн | үнэнээс |
| Үйлдэхийн тийн | үнэнээр |
| Хамтрахын тийн | үнэнтэй |
| Чиглэхийн тийн | үнэн рүү |
| Олон тоо | үнэнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чин үнэн — маш шударга, огтхон ч худал биш
үнэн гол — үнэн зүрх, үнэн санаа, туйлын
үнэн зөв — буруу байхгүй, зөв зүйтэй
үнэн зүрх — шударга сэтгэл
үнэн дүр — мөн чанар, уг чанар
үнэн сэтгэл — шударга сэтгэл
үнэн сэтгэлээсээ — сэтгэлийн угаас, чин сэтгэлээсээ
үнэн тодорхой — баттай тодорхой
үнэн цагаан — цагаан шударга
үнэн шударга — шулуун шударга
үнэн хэрэг дээрээ — үнэн чанартаа
үнэн чанартаа — яг үнэн байдал нь, бодот байдалд
үнэнээ хэлэх — байгаа байдлыг байгаагаар нь хэлэх
үнэнээр дүрслэх — бодот байдлыг тэр чигт нь тусгах
үнэнээс зөвийг эрэх — асуудлыг маш оновчтой шийдвэрлэх
үнэний мөр олох — а.үхэхийг хүндэтгэсэн үг; б.бурхан тэнгэрт өршөөгдөн ивээгдэж бодь мөр олох
үнэний мөрөөс гажих — үнэний ёсноос тэрслэх
бодот үнэн — байгалийн хуулиудын тухай туршлага практикаар нотлогдсон шинжлэх ухааны үндэслэл, байгаа үнэн
туйлын үнэн — юмыг гүйцэд лавтай мэдсэн мэдлэгийн үр дүнд гарах үнэн, худалгүй үнэн
харьцангуй үнэн — шинжлэх ухааны байнгын хөгжлийн явцад туйлын үнэнд улам улмаар ойртож байгаа мэдлэг
гашуун үнэн — илт хүлээн зөвшөөрөхөд хэцүү үнэн
Хэлц үг
үнэнд гүйцэгдэх — үйл явдлын эрхээр учир явдлыг яс махандаа тултал ойлгох
үнэний газар хүрэх — үхэхийг цээрлэн хэлэх үг
үнэн мөнийг нь олох — хэрэг явдлын учрыг нь олох
үнэний газраа хүрэх/очих — үхэхХэрүүл өдөхөөс хичээж хөнжлөөрөө толгойгоо ороож байсан Самаа тэсгэлгүй гүйн босч, “Үхээд үнэн газраа очсон шударга хүнийг бүү хилсдүүл!” гэж хэдэрхэн маргав (Бадам, Алтан бөгж).
Энэ нүгэлт орчлонгоос салан одож, үнэний газраа хүрч, үүрдийн амар амгаланг олохсон.
үнэний мөр олох — а.үхэхийг хүндэтгэсэн үг
Их багш минь үнэний мөрийг олжээ. б.бурхан тэнгэрт өршөөгдөн ивээгдэж бодь мөр олох
Аман дээрээ аварга баатар
Үнэн дээрээ үхсэн чөтгөр
Гажуу ёс ганц хөлтэй
Үнэн ёс үүлэн хөлөгтэй
Гажуу ёс нэг хөлөөр зогсоно
Үнэн ёс хоёр хөлөөр явна
Гуйж хэлбэл эрэмшинэ
Ширүүн хэлбэл дордоно
Аргаар хэлбэл бишрэлтэй
Үнэн хэлбэл ойшоохгүй
Худал хэлбэл хүндлэхгүй
Давс шорвог боловч идээний амтанд тустай
Үнэн үг ширүүн боловч хэтийн явдалд тустай
Зуун эхт үйлийг бүтээвэл үйлийн охь
Үнэн үгэндээ хүрсэн хүний сэтгэл бэх
Лай ланчигд
Үнэн зөвгүй
Мөнгө үнэнийг олно
Үнэн үнэнийг олохгүй
Олон ачтай
Үнэн хүчтэй
Олон хүчтэй
Үнэн ачтай
Өглөө үдэш жаварлавал
Өвөл зун ялгарахгүй
Өнгө мөнгө нийлбэл
Үнэн худал ялгарахгүй
Өдөр байгаад наргүй
Үнэн байгаад ёсгүй
Өнгөн юм эхэндээ
Үнэн юм эцэстээ
Сайн муу хоёрыг сэтгэлээс ялгадаг
Тос ус хоёрыг үйлдвэрээс таньдаг
Үнэн худал хоёр сүүлдээ тодордог
Жаргал зовлон хоёр өөрөөс болдог
- … болон өөр 199
Зүйр цэцэн үг
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ
Үнэн мэргэд мэдэж хийх
Өчүүхэн ухаантан дуурайж хийх
Үнэн үг сүүн хариутай
Худал үг сүхэн хариутай
Үнэн үг шар тос
Үнэнээс тус
Үнээнээс тос
Хоршоо үг
үнэн худал — бодот байдалд нийцсэн болон нийцээгүй байдал
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠦᠨᠡᠨ (ünen, “truth”), from Middle Mongol ᠦᠨ᠌ᠡᠨ (ünen), from Proto-Mongolic *ünen. Cognate with Khamnigan Mongol үнэн (ünen), Buryat үнэн (ünen), Kalmyk үнн (ünn), Daur unung, etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.