Үндсэн хэсэг рүү шилжих

шударга

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iтэмдэг нэр
  1. 1.
    Эгц шулуун, чигч шулуун
  2. 2.
    Чигч, үнэнч, төлөв төвшин
IIнэр үг
  1. 1.
    хөгжимГурван чавхдаст, шударч тоглох, товшуур хөгжмийн зэмсэг, монгол шударга дув дугуй цартай урт шулуун иштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой, царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг; шанз

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийншударга
Харьяалахын тийн—
Заахын тийн—
Өгөх орших тийншударгад
Гарахын тийншударганаас
Үйлдэхийн тийншударганаар
Хамтрахын тийншударгатай
Чиглэхийн тийншударга руу
Олон тоошударганууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • шударга зан — шулуун зан

  • ариун шударга — цэвэр ариун, үнэнч)

  • шударга тоглох — шударга хөгжмөөр хөгжимдөх

Хэлц үг

  • Сайн санаа лавай адил цагаан

  • Шударга сэтгэл сум адил шулуун

  • Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай

  • Шударга үг чихэнд хатуу боловч явдалд тустай

  • Харгис гэгч муу хүний мөс

  • Шударга гэгч сайн хүний ёс

  • Харгис хэмээгч муу эрийн явдал

  • Шударга хэмээгч чадалтан хүний ёс

  • Хичээнгүй шамдал зуун эрдмийн үндэс

  • Шударга үнэн түмэн явдлын эх

  • Шижир алт галаас айхгүй

  • Шударга ёс зусраас айхгүй

  • Шөвөг шороонд булагддаггүй

  • Шударга худалд дарагддаггүй

  • Шударга мэргэнд муугүй

  • Сувдаг хомхойд сайнгүй

  • Шударга хүн зан гүдэс

  • үг эрс

  • Бялдууч хүн ааль уран

  • үг мяруус

  • Шударга хүний явдал бат

  • Шунахай хүний хийдэл хэт

  • Шударга хэргийг хэлэлцвэл дайсан боловч баясдаг

  • Шулуун зэвийг үзүүрлэвэл чөтгөр боловч автдаг

  • Шударга явдал гэгээн

  • Хуурамч явдал харангуй

  • Шударга болбол хоол олдох

  • Шулуун болбол хөлөг олдох

  • Шударга болохоор хоол олддог

  • Шулуун болохоор хэрэг олддог

  • Шударга мэргэнд муу ховор

  • Шившигт явдал сайн ховор

  • Шударга үгэнд хүн дургүй

  • Шулуун модонд нохой дургүй

  • Шударга хүний зан нь бүдүүн

  • үг нь эрс

  • Сонич (бялдууч) хүний ааль нь уран

  • үг нь зусар

  • Хуурамч явдал харанхуй

  • Шунахай зан давшуурч түрэхэд сурмаг

  • … болон өөр 1

Зүйр цэцэн үг

  • Шударга үг чихэнд аягүй боловч

  • Явдалд тустай

Хоршоо үг

  • төв шударга — цэгц шулуун, чин үнэнч

  • төвшин шударга — цэгц шулуун, үнэнч

  • үнэнч шударга — худал хуурмаггүй, цэгц шулуун

  • шударга номхон — үнэнч шударга бөгөөд төлөв төвшин

  • шударга үнэнч — чигч, шударга

  • шулуун шударга — зарчимтай, гуйвшгүй зан чанар

Товчилсон үг

  • ИШШ — Иргэдийн Шударга Шүүх

  • МУШЁН — Монголын Уламжлалын Шударга Ёсны Нам

  • МШЁТН — Монголын Шударга Ёсны Төлөө Нам

  • УШШЁ — Уламжлал, Шинэчлэл, Шударга Ёс

  • ШБӨХЗГ — Шударга Бус Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах Газар

  • ШЖМ — “Шударга Журам” Медаль

  • ШӨХТГ — Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.