сүүл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал гөрөөс зэрэг амьтны нурууны журмын ясны үзүүр этгээдийн яс; мах, өөх, арьс, үс
- 2.Аливаа юмны хойд, адаг, бөгс, төгсгөл, шувтарга
- 3.Дараа, хожим; сүүлээр ярих (дараа ярих), сүүлд уулзах (дараа уулзах, хожим уулзах), сүүлд ярих (хожим ярих), сүүлд орох (а.хойноос нь дагах; б.ажил үйлд хойно нь хоцрох, адагт орох), хамгийн сүүлд (хамгийн эцэст), сүүл барьж, сүүдэрт нуугдах зүйр. (ажил хэрэгт хойрго хандах, ажлаас зугтах).
- 1.Байнгын дагуул.
- 1.Монгол бичгийн үндсэн зурлагын нэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtail, end, final
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүүл |
|---|---|
| Харьяалахын тийн | сүүлийн |
| Заахын тийн | сүүлийг |
| Өгөх орших тийн | сүүлд |
| Гарахын тийн | сүүлээс |
| Үйлдэхийн тийн | сүүлээр |
| Хамтрахын тийн | сүүлтэй |
| Чиглэхийн тийн | сүүл лүү |
| Олон тоо | сүүлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ахар сүүл — хүн, амьтны нурууны шувтрах үзүүрийн бяцхан яс
сүүл хөдөлгөх — а.шогшисхийх; б.хашигнан хойргоших зэргээр шилгээх
сүүл агсах/сүүл өргөх — а.мал адгуус сүүлээ годойлгох; б.шилж. сагсуурч хөөрөх, онгирч оодрох
сүүл шарвах — а.амьтны сүүлээ хөдөлгөх; б.зусардах, долдойлон бялдуучлах; в.үйл явдлаас элдвээр шалтаглан зайлсхийх
сүүл барих — а.аливаа юмнаас үлдэж хоцрох; б.уралдаан тэмцээнд хожигдох, сүүлийн байранд орох
сүүл дарах — а.араас нь яг даган хөөх; б.сүүл мушгих; в.ихэд айх, эмээх
сүүлийн өдөр — саяын ойрын өдөр
бууны сүүл — бууны бөгсөн хэсэг
онгоцны сүүл — онгоцны бөгсөн хэсэг
сүүл сар — адаг сар
сүүл холбох — шүлгийн мөрүүдийн эцсийн үг, мөрийг давтах
сүүл үлдээх — ажлыг дутуу дулимаг, гүйцэд биш хийх
сүүл сүүлдээ — эцэстээ
оочрын сүүл — оочрын адаг, төгсгөл
сарын сүүлээр — сарын хуучдаар
цувааны сүүл — цувааны төгсгөл
сүүл огтлох — үлдэгдлийг нь арилгах
сүүл үлдэх — ажил хэрэг нэг мөсөн төгсөөгүй байх
сүүлийн мэх — хамгийн эцсийн арга, аргагүйн эрхэнд үйлдэх зүйл
Хэлц үг
сүүлийг нь барих — өө сэв, гэм хоригийг нь мэдэх
сүүл зүүх — а.хэрэг явдлыг дуусгалгүй дутуу орхих; б.хойноос нь салалгүй дагаж нэхэх юмтай болох
сүүл мушгих — а.ажил хэргээс үлдэж хоцрох, хожимдох; б.уралдаан тэмцээнд адагт орох; в.юмны төгсгөлийг үзэх, харах
сүүл хавчих — а.ихэд айх, хулчийх; б.амиа бодон зугтах
сүүл толгой золгох — хойно хойноосоо цувран ирэх
сүүлийн уг нь цайх — олон юм өнгөрөөж, хашир зальтай болох
сүүлийн их нь сажлахгүй — эрдэм номтой хүн тогтуун, даруу байдаг
үнэгний сүүлээр даллах — хуурах, мэхлэх, залилах
үхрийн сүүлэн дээр хутга — хэрэг явдал дуусах үедээ бүтэлгүйтэх
сүүлээ сөхөх — а.амьтны сүүлээ дээш өргөх; б.шилж. их зан гарган биеэ тоох
сүүл эргүүлэх — заль мэх гаргах
сүүлийн тэмээний ачаа хүнд — а.хамгийн сүүлд оногдох юмны хувь хэмжээ их; б.юмны эцэс төгсгөл, шувтарга нь даацтай байдаг
сүүл барих — аливаа юмнаас хоцрох, хожимдох
Энэ бүхний эцэст Хятадад нүүрс нийлүүлэгчээр манай улс орж сүүл барих шинжтэй. Ер нь нүүрс олборлолтоор манай улс Хойд Солонгос улсыг ч гүйцэхгүй байгаа.
сүүл барьж, сүүдэрт нуугдах — зориг цөс муутай буюу хожуу хойрго хүний байдлыг дүрсэлсэн хэллэг
Юмны урьд далдаганадаг байснаа болиод одоо сүүл барьж, сүүдэрт нуугддаг болжээ.
сүүл огтлох — үлдэгдлийг нь арилгах
Сүүлээр нэгдэлжиж, дахин сүүлээр нь бодыг говьд өгөхгүй болж нэн сүүлээр нь сүүл огтлох болсноос Намжил гуайд миний морь гэх юм алга болж... (Аянга, Жаргал ба түүний авга).
сүүл хөдөлгөх — шогшисхийх
Ханд ван мориндоо мордож, өмнө зүг, Туулын хөвөө дэх хааны ордны зүг морины сүүл хөдөлгөн явлаа (Б.Ринчен, Үүрийн туяа)
сүүлгүй чоно — (үл тааш.) аль мууг хийдэг харгис хулжин хүн
Хашир өвгөн бартаат замаар шогшуулж явахдаа гай газар доороос, гахай модон доороос гэдэг үг буй. Заяагаар олж авсан ганц эрдэнийг нь боохой хүртчих ч юм билүү. Сүүлгүй чоно хөдлөөд арилчих ч юм билүү. Юмыг яаж мэдэх вэ гэж боджээ (Б.Нямаа, Хадам хүргэн хоёр).
сүүл нь цайх — хашир зальтай болох
Энэ хүн чухам ууранд нүдээд оногдохгүй сүүл нь цайсан амьтан гэснийг мэдсэнгүй (Төмөрбагана, Малчдын үрс).
Энэ Ванжил ёстой л сүүл нь цайсан амьтан. Хүний гараар могой барихаас биш, өөрөө хөдлөхгүй (Төмөрбагана, Малчдын үрс).
сүүлээ өргөх/сөхөх — (үл тааш.) сагсуурах, онгирох
Бие муу гэнэ үү дээ. Муусайн юмнууд нэгдлийн сураг дуулчихаад сүүлээ өргөж байгаа ухаантай юм болов уу даа гэж Бандиа ихэмсгээр хэлэв (Д.Найманжин, Оломгүй далай).
сүүлээ сэрвээн дээрээ тавих — биеэ тоох, их зан гаргах
Дөрвөн жил үл тоомсорлож, сүүлээ сэрвээн дээрээ тавиад байсан хүүхэн шалдаа бууж, өөрөө уйлан хайлан ирдэг байжээ.
сүүлээ хавчих — айх хулчийх, эмээх
Далай байвал ч намайг хармагц зовхи нь буугаад түргэн зайлна, Мядагийнд дайралдаж, таван салаа боов хүртсэнээс хойш сүүлээ хавчдаг болсон (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ модон сүүл зүүх
↑ олны сүүлийг барих
↑ туулайн сүүл шиг эртийж, тугалган жад шиг мятрах
Ам нь иддэг
Сүүл нь таргалдаг
Ах нь хэлдэг
Дүү нь сонсдог
Ноён гоцгоо
Гоцог нь нохойгоо
Нохой нь сүүлээ
Сүүл нь сангарцгаа
Ноён нь нохойгоо зарна
Нохой нь сүүлээ зарна
Сүүл нь сүүдрээ зарна
Сүүдэр нь сүнсээ зарна
Нохой сүүлээ зарна
Сүүл сансараа зарна
Сүү горьдсон муур шиг
Сүүл долоосон чоно шиг
- … болон өөр 16
Зүйр цэцэн үг
Сүүлийг нь барьж шүдийг нь сөхөх
Сүүлнээс ондоо ханьгүй сүүдрээс ондоо нөхөргүй
Сүүл нь толгойгоо дагана
Сүүдэр нь биеэ дагана
Сүүл ихэдвэл сүүжээ даахгүй
Ухна өтөлбөл эврээ даахгүй
Сүүлийн хүнд сүүж
Шүүрхий болгон над
Сүүл барьж
Сүүдэрт нуугдах
Сүүлнээсээ айж сүүдрээсээ цочих
Сүүлээ сээрэн дээрээ тавих
Хоршоо үг
дэл сүүл — мал, амьтны хүзүү, сэрвээн дээгүүр тууш ургасан урт хялгас болон нурууны ясны үзүүр хэсэгт байх үсэрхэг эрхтэн
саваг сүүл — сарлагийн омруу, хэвлийг бүрхсэн болон сүүлний урт үс хялгас
сүүл цацлага — монгол бичгийн үг төгсгөх бичлэгийн хэлбэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.