тасаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Албан газар, нэгж байгууллага, үйлдвэрийн газрын дотоод хуваарь, хэсэг
- 2.цэрэгЦэргийн зохион байгуулалтын хамгийн бага хуваарь, салааны хэсэг
- 1.тасаг нясаг хорш. (үе үе, хэсэг хэсэг), тасаг бусаг хорш
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тасаг |
|---|---|
| Харьяалахын тийн | тасгийн |
| Заахын тийн | тасгийг |
| Өгөх орших тийн | тасагт |
| Гарахын тийн | тасгаас |
| Үйлдэхийн тийн | тасгаар |
| Хамтрахын тийн | тасагтай |
| Чиглэхийн тийн | тасаг руу |
| Олон тоо | тасгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
боловсон хүчний тасаг — тухайн байгууллагын ажиллах хүчийг хариуцан ажиллах хэсэг
бэлэн хувцасны тасаг — дэлгүүрийн бэлэн хувцас зарах хэсэг
гутлын тасаг — дэлгүүрийн гутал зарах хэсэг, үйлдвэрийн гутал хийх хэсэг
модны тасаг — модоор юм хийх газар
сүүний тасаг — а.хөдөө аж ахуйн газрын сүү сааль бэлтгэх хэсэг; б.үйлдвэрийн сүү хариуцан хүлээн авч боловсруулах хэсэг
хүүхдийн тасаг — дэлгүүрийн хүүхдийн хувцас зарах хэсэг
захиалгын тасаг — үйлдвэр, аж ахуйн газрын захиалга авдаг хэсэг
цутгуурын тасаг — үйлдвэрийн цутгах хэсэг
тасгийн дарга — тухайн хэсгийн дарга
тасгийн хурал — хэсэг дотроо зохион байгуулах хурал
Хоршоо үг
цех/цех тасаг — үйлдвэрийн газрын дотоод нэгж
тасаг хэлтэс — албан байгууллагын дотоод нэгж
тасаг нясаг — үе үе, хэсэг хэсэг
тасаг бусаг — үе үе, хааяа хааяа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.