хэсэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүхэл юмнаас тусгаарлан салгаж авсан хувь
- 2.Харьцангуй салангид бүрэлдэхүүн
- 3.Цаг хугацааны зохих хором, зарим үе
- 4.Бичиг зохиолын агуулгын бүлгээс бага, бадгаас их ангилал
- 5.Цэргийн зохион байгуулалтын нэг салаа
- 6.Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зарим жижиг нэгж.
- 7.ямар нэг зүйлийн байршиж буй орон зайн хил хязгаар
- 8.Ямар нэг зүйлтэй холбогдолтой
- 9.урлагийн болон уран зохиолын зохиомж
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpart
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэсэг |
|---|---|
| Харьяалахын тийн | хэсгийн |
| Заахын тийн | хэсгийг |
| Өгөх орших тийн | хэсэгд |
| Гарахын тийн | хэсгээс |
| Үйлдэхийн тийн | хэсгээр |
| Хамтрахын тийн | хэсэгтэй |
| Чиглэхийн тийн | хэсэг рүү |
| Олон тоо | хэсгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэсэг хэсгээр хайчлах — салангид салангид болгон хайчлах
дөрвөн хэсэг — дөрвөн салангид юм
хэдэн хэсэг — олон салангид юм
сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялах — сэвсгэр цас үе үе орох
нэг хэсэг — а.бүхлийн хугас, хэсэг хэсэг; б.хэсэг зуур, нэг үе
биеийн дээд хэсэг — биеийн дээд тал
нутгийн хойд хэсэг — нутгийн хойд тал
хэсэг зуур — түр зуур
хэсэгтээ — заримдаа, хэсэг үед
хэсэг байх — хэд хонох
хэсэг бодолд орох — түр зуур бодлогошрох
хэсэг хэвтэх — түр зуур хэвтэх
хэсэг явах — бага зэрэг, хэсэг зуур явах
гурван хэсэгтэй бүлэг — гурван хэсгээс бүрдэх бүлэг
хэсгийн дарга — а.цэргийн салаан дарга; б.үйлдвэрийн цехийн дарга
Хэлц үг
Хэсэг өөдсийг зүйвэл хувцас болдог
Хэмхдэг тоосгыг өрвөл хэрэм болдог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.