ташуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хазгай, жишүү, хэвгий, хэлбүү
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ташуу |
|---|---|
| Харьяалахын тийн | ташуугийн |
| Заахын тийн | ташууг |
| Өгөх орших тийн | ташууд |
| Гарахын тийн | ташуугаас |
| Үйлдэхийн тийн | ташуугаар |
| Хамтрахын тийн | ташуутай |
| Чиглэхийн тийн | ташуу руу |
| Олон тоо | ташуугууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ташуу газар — хазгай газар
ташуу гэрэл — хажуунаас туссан гэрэл
ташуу зам — жаахан хэлбүү зам
ташуу малтац — уурхайн дээд төвшинд байгаа ашигт малтмалыг доод төвшинд нь буулгах зориулалтын газар доорх налуу байрлалтай уулын малтац
ташуу тал — налуу хавтгай
ташуу шугам — налуу шугам
ташуу эрэг — хазгай эрэг, хэлбүү эрэг
ташуу өнцөг — хурц өнцөг
уулын ташуу — уулын хажуугийн налуу хэсэг
Хэлц үг
Ташуу талаас нь цавчвал даахгүй сүх гэж үгүй
Тааллыг нь тааруулаад хэлбэл дургүй хүн гэж үгүй
Тушаалгүй хүнд буруу тасрахгүй
Ташуу газар сүүдэр тасрахгүй
Зүйр цэцэн үг
Ташууд морь халтирна
Тагнайд хэл халтирна
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.