томоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Учир зүйг ухаж ойлгох ухаан төхөө
- 2.Төлөв төвшин зан
- 1.Хайс, хэрсэг
- 1.Толгойн засал.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | томоо |
|---|---|
| Харьяалахын тийн | томооны |
| Заахын тийн | томоог |
| Өгөх орших тийн | томоод |
| Гарахын тийн | томооноос |
| Үйлдэхийн тийн | томоогоор |
| Хамтрахын тийн | томоотой |
| Чиглэхийн тийн | томоо руу |
| Олон тоо | томоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
томоо суух — юмны учир зүйг таньж мэддэг болох, төлөвших
томоо орох — юмны учир зүйг ойлгодог болох
томоо алдах — а.дүрсгүйтэх; б.ухаан балартах
томоо тасрах — а.биеээ барьж дийлэхээ болих; б.ядрах, бие сулдайх
томоо барих — хайс барих, хашаалах
Хэлц үг
Томоо нь муу бол үг нь төөрөгдөхгүй
Тулам нь цоорхой бол будаа нь тогтохгүй
Тоо мэдэхгүй хүнээр данс бүү бариул
Томоо муутай хүнээр төр бүү бариул
Хоршоо үг
мэдээ томоо — юмын учир зүйг олох ухаан
төхөө томоо — номхон даруу, хүмүүжилтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.