томоогүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Учир мэдэх болоогүй
- 2.Дүрсгүй, сэрэмж болгоомжгүй
- 1.төлөвшилд хүрээгүй байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | томоогүй |
|---|---|
| Харьяалахын тийн | томоогүйн |
| Заахын тийн | томоогүйг |
| Өгөх орших тийн | томоогүйд |
| Гарахын тийн | томоогүйгээс |
| Үйлдэхийн тийн | томоогүйгээр |
| Хамтрахын тийн | томоогүйтэй |
| Чиглэхийн тийн | томоогүй руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
томоогүй хүүхэд — учир мэдэхгүй хүүхэд
томоогүй зан гаргах — гэнэн зан гаргах, учир мэдэхгүйгээс эндэх
томоогүй аашлах — юм мэдэхгүй дураараа аашлах
томоогүй загнах — гэнэн зан гаргах, дүрсгүйтэх
Хэлц үг
Догшин гэдэг сэтгэлийн омог
Томоогүй гэдэг гэнэдлийн явдал
Тогтворгүй нь сууринд байна
Томоогүй нь ухаанд байна
Томоогүй ламын
Томжоогүй балин
Томоогүй насыг
Тойрч гардаггүй
Томоогүй хүний үг цалгай
Тооцолгүй хүний бодол цалгай
Томоогүй хүүхэд эцгийнхээ толгойгоор наадна
Тосгүй тэрэг жиржигнүүр
Томоогүй хүн паржигнуур
Эрээгүй хүн ч гэсэн
Томоогүй үгэнд гомддог
Хоршоо үг
гэнэн томоогүй — учир мэдэхгүй, муу санаа байхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.