Үндсэн хэсэг рүү шилжих

тоос

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠲᠣᠭᠤᠰᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Нарийн хумхи
  2. 2.
    Цэцэгт ургамлын тоосовчинд бүрэлдэх зүйл
IIнэр үг
  1. 1.
    Хус модны үйс.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгdust

Тийн ялгал

Нэрлэхийн тийнтоос
Харьяалахын тийнтоосны
Заахын тийнтоосыг
Өгөх орших тийнтоосод
Гарахын тийнтоосноос
Үйлдэхийн тийнтоосоор
Хамтрахын тийнтоостой
Чиглэхийн тийнтоос руу
Олон тоотооснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • тоос болох — юман дээр тоос суух

  • тоос бургих — тоос бужгинаж хөдлөх

  • тоос бариур — хий болон агаарын урсгалаас тоосыг ялгаж авах багаж

  • тоос гарах — тоос бий болох

  • тоос гөвөх — а.юмны тоосыг нь сэгсрэх, сэвж унагаах; б.шилж. зодох, жанчих

  • тоос дэгдэх — тоос босох, тоос бужигнах

  • тоос манарах — тоос дэгдэн бужгинах

  • тоос сорогч — тоос соруур

  • тоос соруур — тоосыг агаараар сорж тоосны саванд хадгалах төхөөрөмж

  • тоос татах — тоос манаран түгэх

  • тоос хадах — тоос дээш ихэд бужигнан хөдлөх

  • тоос хүртэх — цэцэгт ургамлын үр тогтох

  • тоосон товрог болох — юм тоос мэт болон сарниж үрэгдэх

  • хумхийн тоос — гэрэл туяанд харагдах төдий нарийн хумхи

  • тоосны дусал — ёгт. - сар

  • тоосны жолооч — ёгт. - салхи

  • тоосны ус — ёгт. - хяруу, цан

  • цэцгийн тоос — цэцгийн дохиурын хэсэгт бүрэлдэх үр

  • тоос судлал — ургамлын тоос, үрцэрийн хэлбэр, бүтэц, хөгжил, тархац, оршлын зүй тогтлыг судлах ургамал зүнй салбар

Хэлц үг

  • тоос хөдөлгөх — амьд явах

  • тоосонд нь багтах — үйл явдалд оролцох, хамт явах

  • тоосонд нь дарагдах — а.тоосонд нь хучигдах, булагдах; б.шилж. хоцрох, сүүлдэх

  • тоосоо өргөх — а.уралдаан тэмцээнд оролцох; б.хүчин зүтгэх

  • тоосоороо булах — ажил хэргийн түрүүнд манлайлан явах

  • тоосны үзүүрт явах — түрүүлж явах

  • тоосоо гөвөлцөх — зодолдох

  • тоосыг нь гөвөх — зодох

  • магнайдаа тоосгүй — хурдан морины уралдаанд түрүүлэх

  • тоос татуулах — маш хурдан явах

    Тэрбээр хүүхдийн гэгээ татуулан хэдэн өдөр хань болж байгаад л эргүү цуглуулдаг ГАЗ-51-ийн бүхээгт нь сууж, тэртээх цэнхэр уулсын зүг сунайж одсон бүдэг замаар тоос татуулан явчихдаг сан (Н.Сүхбат, Буу).

    Нэг мордвол ийм морь унасан хүн тоос татуулаад л буучихна (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Өвгөн чинь явъя, маргааш уулзана гээд цэрэг дайчилж байсан гэр майхны зүг тоос татуулан давхив (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • ↑ малын тоос даах

  • ↑ малын тоос идэх

  • Толгойгоо шургуулах эсгийгүй

  • Тоос дэгдээх малгүй

  • Тоо нь бум хүрч

  • Тоос нь огторгуйд тулах

  • Тоогдож гарсан гэвшээс

  • Тоос болсон ном

  • Тоос нь газраас

  • Тос нь дотроос

  • Тос цохисон хүн гараа долоодог

  • Тоос цохисон хүн гараа угаадаг

Зүйр цэцэн үг

  • Тоос нь гадагшаа

  • Тос нь дотогшоо

  • Тоосгүй байлдаан

  • Цусгүй дайн байдаггүй

Хоршоо үг

  • тоос манан — хаа сайгүй босож манан мэт болсон их шороо

  • тоос товрог — тоос шороо

  • тоос тоорог — тоос шороо, хүн, амьтны хөлөөр дэгдэж боссон их шороо

  • тоос тоором — тоос шороо, тоос тоорог

  • тоос тортог — а.хир буртаг, бохир байдал; б.үнснээс гарах тортог

  • тоос шороо — а.хир буртаг, бохир заваан; б.сул шороо

Үгийн гарал

From Proto-Mongolic *toxusun, compare Buryat тооһон (toohon), Kalmyk тоосн (toosn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.