Үндсэн хэсэг рүү шилжих

шороо

нэр үг/ˈɕɔroː/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠢᠷᠤᠢ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Дэлхийн гадаргыг бий болгогч нягт бодос, газар, хөрс
  2. 2.
    Тоос
IIнэр үг
  1. 1.
    зурхайШашны зурхайн ёсонд дөрвөн махбодын дотоод тал нь

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгsoil

Тийн ялгал

Нэрлэхийн тийншороо
Харьяалахын тийншорооны
Заахын тийншороог
Өгөх орших тийншороод
Гарахын тийншорооноос
Үйлдэхийн тийншороогоор
Хамтрахын тийншороотой
Чиглэхийн тийншороо руу
Олон тоошороонууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • атга шороо — а.атганд багтах шороо хөрс; б.шилж. нутаг орон

  • наанги шороо — наалдах чанартай хөрс

  • овоолсон шороо — дээр дээрээс нь асгаж овоо хэлбэртэй болсон шороо

  • сул шороо — сэвсгэр хөрс

  • төрсөн газар шороо — төрсөн нутаг

  • улаан шороо — улаан хөрс

  • хуурай шороо — чийггүй шороо

  • шар шороо — шар өнгө бүхий шороо

  • шороо пур хийх — тоос шороо гэнэт, хоромхон зуур хөдлөх

  • шороо тавих — салхи гарч шороо тоос босох, дэгдэх

  • шороогоор булах/шороогоор дарах — а.юман дээр шороо асгаж булах; б.шилж. нүүр нүдгүй шуурах

  • шороон шуурга — салхи хүчтэй шуурч, газрын хөрсний дээд давхаргыг гэмтээн, тоос, элс, шороо болгох үйл явц

  • шороон будаг — чулуулгаас бий болсон будаг

  • шороон хороо — хуучир. - шороог овоолон барьсан хашаа хороо

  • хар шороотой хөрс — хар шороо бүхий хөрс

  • төрсөн нутгийн шороо – алт — хууч. - төрсөн нутаг орон, алтнаас ч үнэтэй

  • шороо болох — тоос болох

  • шороонд дарагдах — тоос шороо ихтэй болох

  • шороо тоосы болох — шороо тоостой болох

  • шороон барс жил — олон үрт хэмээсэн ёгт нэр

  • шороон гараг — бямба, санчир гарагийн монгол нэр, зургаадахь өдөр

  • шороон махбод — зурхайн ёны дөрвөн махбодын нэг нь

  • шороон морин жил — цагийн элч хэмээсэн ёгт нэр

Хэлц үг

  • амаараа шороо үмхэх — а.хүнд хууртах; б.ихэд ядарч зүдрэн тартагтаа тулах, аль ч үгүй хоцрох

  • шороо хөдлөх — үхэх үйл нь ирэх, үхэх цаг нь болох

  • шороо хөдөлгөх — а.арай чарай амьдрах, хэцүүхэн байдалтай, өдөр хоногийг өнгөрөөх; б.амьд явах

  • амаар нь шороо үмхүүлэх — а.мууг нь үзэх; б.ядарч доройтуулах

  • үхэх шороо нь пур хийх — үхэх үйл нь ирэх, үхэх цаг нь болох

  • шороо бургих/хөдлөх/пур хийх — үхэх үйл нь ирэх, үхэх цаг нь болох

    Шороо бургихын тэр цагт ч ам нээж нууцыг задруулахгүй ээ.

  • шороо даах — үхсэн хойно юу ч болсон мэдэхгүй:

    Үхсэн хүн шороо даах.

  • шороо үмхэх — арга мухардах, байж ядах, гайхах, алмайрах

    Харин эднийг шороо үмхтэл хуурч цаг хожих учиртай юм (Б.Нямаа, Арандалынхан).

    Алдар эрж, охид бузарлаж явсан энэ хэрцгий тайж шороо үмхээд үхсэн байлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • шороон царайлах — уурлах, дургүйцэх

    Хүнээс үг авна аа гэж байхгүй. Хэдэн үг хэлэхээр л хошуугаа унжуулж, шороон царайлаад эхэлнэ.

  • шороонд булах/булуулах — үхүүлэх

    Энэ өвлийн зуднаар хэдэн сайхан үхрээ шороонд булуулчихлаа даа.

  • шороонд орох — үхэх

    Цаг нь ирэхлээр дарга цэрэггүй л шороонд орохоос хойш, ганц удаа ч болов буян үйлдэж бай.

  • ↑ алан доогуураа шороо цацлах

  • ↑ амаараа шороо үмхэх

  • ↑ амаар нь шороо үмхүүлэх

  • Сурсан газрын

  • Шороо нь хоол

  • Шоолов гэж бүү гомд

  • Шороо цацав гэж бүү зэвүүрх

  • Шороо арвидаж уул

  • Чийг арвидаж ус

  • Манан арвидаж үүл

  • Ус арвидаж мөс

Хоршоо үг

  • газар шороо — а.хөрст дэлхий; б.шилж. төрсөн нутаг

  • үнс шороо — тоос тортог, сул шороо

  • хөрс шороо — газрын дээд өнгөн тал

  • элс шороо — нунтаг болон үйрмэг хэлбэртэй чулуулаг

  • хог шороо — хог новш

  • шороо хумаг — сул нарийн шороо

  • шороо/шороо тоос — а.хир буртаг, бохир заваан; б.сул шороо

Үгийн гарал

From Proto-Mongolic *sïruxa. Probably related somehow to Proto-Turkic *siāŕ. Compare Dongxiang shoura, Daur shiroo (“grit found in cereal”), Turkish saz (“rush, reed”), Chuvash шур (šur, “bog, swamp”), Hungarian sár (“mud”) (from Turkic), Evenki сиругӣ (sirugī, “sand”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.