тор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сийрэг, саргар нэхээстэй эдлэл
- 2.Нэхмэлийн зүүгээр сүлжиж нэхсэн бүрхүүл зэрэг чимэглэлийн зүйл
- 3.Амьтныг барих, хорих, хамгаалах саргар хэрэгсэл; арслангийн тор (арсланг байлгах саргар төмөр хэрэгсэл), загасны тор (загас барих сараалжин хэрэгсэл), шувууны тор (а.шувууг алдахаас сэргийлж, дотор нь байлгах сараалжин хэрэгсэл; б.шувуу барих хэрэгсэл), урхи тор хорш. (ан барих зориулалттай хэрэгсэл), тор гувчуур хорш
- 4.Юм хум хийж агуулах зориулалттай уут сав
- 5.Тор мэт хэрж сүлжилдсэн зүйл
- 6.шилжсэн утгаШорон
- 1.Гишгэсэн газраас дэгдсэн тоос; торон.
- 1.тор тор чимээ. (хатуу зүйлийн хөдлөхөд гарах дуу чимээ), тор хийх (хатуу юмны торчигнох чимээ гарах), цоож тор хийх (цоож тор гэж дуугарах), тор тор хийх (торжгор юмны явах, хөдлөхөд чимээ гарах).
- 1.ор тор хорш. (юмны сураг байдал).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnet; jail; cage
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тор |
|---|---|
| Харьяалахын тийн | торийн |
| Заахын тийн | торыг |
| Өгөх орших тийн | торд |
| Гарахын тийн | тороос |
| Үйлдэхийн тийн | тороор |
| Хамтрахын тийн | тортой |
| Чиглэхийн тийн | тор луу |
| Олон тоо | торнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тор нэхэх — сийрэг нэхээстэй зүйл нэхэх
цонхны тор — ялаа, шумуулаас хамгаалсан саргар нэхээстэй эд
орны тор — орны гоёлд зориулсан сийрэг нэхээстэй эд
малгайн тор — малгайнд чимэг болгон хийсэн торон гоёл
торон хаалга — сийрэг эдээр хийсэн хаалга
тор хавтага — юм агуулан явах зүйл
торонд хийх — уут саванд хийх
даавуун тор — даавуугаар хийсэн уут сав
савхин тор — савхиар хийсэн уут сав
аалзны тор — аалз шүлсээрээ нэхсэн наалдамхай тор мэт зүйл
төмөр тор — төмрөөр хийсэн тор хэлбэртэй зүйл
торны цаана суух — шоронд орох
Хэлц үг
Тор эвдрэхгүй бол загас үхнэ
Хоршоо үг
урхи тор — ан барих зориулалттай хэрэгсэл
тор гувчуур — загас барих хэрэгсэл
ор тор — юмны сураг байдал
Үгийн гарал
From Proto-Mongolic *tor, from Proto-Turkic *tor. Compare Mogholi tor, Bashkir тур (tur).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.