туг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тусгай ишинд ямар нэг өнгийн бөс уяж намиран хийсгэх тэмдэг
- 2.шилжсэн утгаУдирдлага, сургаал
- 3.шилжсэн утгаСод, тэргүүн
- 1.Үс, хялгас, өвсний бут, багц, бөөм хэсэг
- 1.туг ширээ бөх (тарга хүчээ бүрэн авсан тэмээний босоо бөх), –Тугал хоёр нүдтэй, туг ширээ бөхтэй. ААЗ.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгyak-tail banner; flag; bunch, tuft
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | туг |
|---|---|
| Харьяалахын тийн | тугийн |
| Заахын тийн | тугийг |
| Өгөх орших тийн | тугт |
| Гарахын тийн | тугаас |
| Үйлдэхийн тийн | тугаар |
| Хамтрахын тийн | тугтай |
| Чиглэхийн тийн | туг руу |
| Олон тоо | тугууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
есөн хөлт цагаан туг — төрийн хүндэтгэлийн туг
хараа ихт хар туг — дайны туг
улсын туг — улсын бэлгэ тэмдэг
туг барих — туг хийсгэн явах, тугийн ишнээс барин явах
туг хатгах — туг мандуулах, туг босгох
туг хийсгэх — тугийг салхины аясаар хөдөлгөх
туг тайх — хуучир. - а.дайсныг дарсны дараа жанжин тэргүүлэн бүх цэргүүд тугт мөргөх; б.дайснаас олзлогдсон хүнийг тугны өмнө хороох
жанжин туг — цэргийн гол туг
ялалтын туг босгох — ялан дийлснээ илтгэсэн туг өргөх
тугийн залаа — тугийн цацаг
тугийн манжлага — тугийн унжлага
нэг тугийн дор — нэг удирдагад, хамтдаа
туг нь болох — манлайлагч болох, тэргүүлэгч болох
туг өвс — бөөн өвс
туг үс — хэсэг үс
үс туг тугаар унах — үс бөөн бөөнөөр унах
Хэлц үг
Баатар хүү
Тугал ч хариулдаг
Туг ч барьдаг
Уг нь муу бол
Туг нь муу
Хоршоо үг
туг далбаа — а.том хэмжээний туг; б.төр, улсын бэлгэ тэмдэг бүхий далбаа
туг дарцаг — том, жижиг туг
туг сүлд — сүлд хийморийн бэлгэдэл
туг хиур — жижиг дарцаг
туг тэмдэг — бэлгэ тэмдэг бүхий туг далбаа
Үгийн гарал
From Classical Mongolian ᠲᠤᠭ (tuɣ), ultimately from Old Chinese 纛 (OC *duːɡs, *duːɡ, “yak-tail banner”). Compare also Turkish tuğ.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.