тугал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үхэр, заан, хандгай зэрэг адгуусан амьтны үр төл
- 2.нас бие гүйцээгүй үхэр
Англи утга
- нэр үгcalf
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тугал |
|---|---|
| Харьяалахын тийн | тугалын |
| Заахын тийн | тугалыг |
| Өгөх орших тийн | тугалд |
| Гарахын тийн | тугалаас |
| Үйлдэхийн тийн | тугалаар |
| Хамтрахын тийн | тугалтай |
| Чиглэхийн тийн | тугал луу |
| Олон тоо | тугалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зааны тугал — зааны үр төл
үнээний тугал — үхрийн үр төл
хандгайн тугал — хандгайн үр төл
тугал заядуулах — үнээ тугаллахад олон үнээний нэг хэсгийг хөхүүлж, нөгөө хэсгийг хайдаг болгон ялгаж, хөхүүл нэг үнээнд хэд хэдэн тугал тэлүүлэн бойжуулж тугалын эхийг хайдагшуулан саах арга
тугалын зэл — дундаа олон чагттай, хоёр үзүүрт нь гадас шаас бэхэлсэн хэц
тугал тавих — намар үнээ сахаа больж тугалыг эхтэй нь нийлүүлж хамт байлгах
тугал татах — а.үнээний хөхийг ивэлгэн хөхөж байсан тугалыг эхээс нь салгах; б.үнээ сааж буй хүнд туслах, үнээ ивэлгэх
тугал тулам — тугалын арьсыг битүү өвчин элдэж хийсэн цагаан идээ хийх том сав
тугалын хашаа — тугал хаших хороо
тугалын бэлчээр — тугал бэлчих газар, гэрийн ойр газар
тугалын ногт — тугалыг зэлэнд уяхад зориулсан толгойд нь зүүх оосор
тугал нүд — зөөлөн харцтай том хар нүд
Хэлц үг
тугал улаан болох — хүүхдийн бие зуны наранд маш их шарагдах
тугалтай үнээ барих — шагнах, урамшуулах
Сономдорж гуайд энэ тэрлэгээ өргөе. Тэгээд нэг тугалтай үнээ барих уу... (Ц.Дамдинсүрэн, Түүвэр зохиол).
тугалын бэлчээрээсээ гараагүй — үзэж мэдсэн нь бага гэсэн утга, алс явж олныг эс үзсэнийг егөөдсөн хэллэг
Тугалын бэлчээрээс гараагүй нялх юмнуудтай юугаа ярих юм бэ? Тугалын бэлчээрээсээ гараагүй хүүхэд арилжааг яаж хийж чадна вэ (Норовсамбуу, Хөдөөгийн тойрон үйлчлэгч).
тугалын арьсаар тооноо бүтээж, үхрийн арьсаар үүдээ бөглөх — олноос тусгаарлан зожиглож амьдрахыг дүрсэлсэн хэллэг
Айл, ахан дүүс байхгүй түүнд тугалын арьсаар тооноо бүтээж, үхрийн арьсаар үүдээ бөглөж амьдрах амар жимэр байдаг бололтой.
↑ тосоо тугалтайгаа гүзээлэх
↑ хийморий нь тугал зажлах
Баатар хүү
Тугал ч хариулдаг
Туг ч барьдаг
Салах эмд
Тугал нийлэх хамаагүй
Торго өмссөн гэж бүү баярла
Тугал унасан гэж бүү гомд
Тугал нь мөөрөхгүй бол
Эх нь ирэхгүй
Тугал сүрэгт
Туулай бутанд
Тугал унаад унаатай болдоггүй
Тууль уншаад номтой болдоггүй
Тугал хариулсан тогдоохой
Тоншоод авбал уйланхай
Турлиах харвасан нь
Тугал онох гэх шиг
Тус хийвэл ачтай
Тугал тэжээвэл үхэртэй
Тууж уншсан нь мэргэн болдог
Тугал хариулсан нь малчин болдог
Хүн үйлээ дагадаг
Тугал үнээгээ дагадаг
Эр хүн туг ч барьдаг
Эх нь мөөрөхгүй бол
Тугал нь олохгүй
Зүйр цэцэн үг
Тугал унаж буурьд хүрдэггүй
Тууль уншиж номтой болдоггүй
Тугал унаж буурьт хүрэхгүй
Тураг харж гэдэс цадахгүй
Тугал үхэрт
Туулай бутанд
Хоршоо үг
тугал бяруу — үхрийн нэг, хоёр настай үр төл
Үгийн гарал
# From Proto-Mongolic *tugul (“calf”). # Perhaps related further with Proto-Common Turkic *toklï, and Turkish toklu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.