туйл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эцэс төгсгөл, үзүүр хязгаар
- 2.Маш, хамгийн их хэр хэмжээ
- 3.Дэлхийн бөмбөрцгийн эргэх тэнхлэгийн хамгийн гадаад захын хоёр цэг ба мөн тэр орчны газар
- 4.Соронзон биеийн хоёр үзүүр буюу цахилгаан гүйдлийн нэмэх хасах цэнэг
- 5.шилжсэн утгаТуйлдас.
- 6.хамгийн зах хязгаарын, алс холд орших цэг эсвэл бүс нутаг
- 7.татах, түлхэх хүчний үелзэл үүсдэг соронзонгийн хоёр туйлын нэг
- 8.Дэлхийн өөрийгөө тойрох тэнхлэгээр дэлхийн гадаргийг 2 хуваахад үүсч буй эсрэг тэсрэг 2 цэгийн нэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | туйл |
|---|---|
| Харьяалахын тийн | туйлын |
| Заахын тийн | туйлыг |
| Өгөх орших тийн | туйлд |
| Гарахын тийн | туйлаас |
| Үйлдэхийн тийн | туйлаар |
| Хамтрахын тийн | туйлтай |
| Чиглэхийн тийн | туйл луу |
| Олон тоо | туйлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
туйл болох — ямар нэг юмны эцэст хүрэх, хязгаарт хүрэх
туйлдаа хүрэх — эцэстээ тулах, хязгаартаа хүрэх
туйлд нь хүргэх — эцэст нь хүргэх
зуны туйл — нар буцах үе
туйлаар ядрах — маш их ядрах, туйлгүй их ядрах
туйлаас баярлах — маш их баярлах
туйлын зорилго — хамгийн гол зорилго
туйлын ёсгүй — маш бүдүүлэг, маш ёс журамгүй
туйлын муу — маш муу
туйлын үнэн — хамгийн үнэн
туйлын хүйтэн — маш хүйтэн
хоосны туйл — маш ядуу, нэн ядуу
туйлын жигшүүртэй — маш жигшүүртэй
өмнөд туйл — дэлхийн өмнөд хязгаар
умард туйл — дэлхийн хойд хязгаар
туйлын бүслүүр — туйлын бүс нутаг
туйлын дуран — туйл орчмын оддын хэлбийлтийг нарийн тодорхойлдог, ертөнцийн туйл руу чиглүүлсэн дуран
туйлын өдөр — олон хоногийн турш нар хаяалбараас далд орохгүй байх үе
туйлын туяа — туйлд үзэгдэх нарны гэрлийн хугарал
туйлын хязгаар — туйлын зах, хил
туйлын шөнө — нар шууд гэрэлтүүлэхгүй, хаяалбараас дээш гарахгүй байх үе
туйлын цахлай — амьт. - туйлд амьдрах цахлай
соронзон туйл — соронзон биеийн хоёр үзүүр
Зүйр цэцэн үг
Туйлын жигшүүртэй (маш жигшүүртэй); баатар биш бол
Туйлын бэрхийг давж чадахгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.