тусгай
Тайлбар
- 1.Тусдаа, өөр, анги, саланги
- 2.Онцгой
- 3.Жич, ангид
Ойролцоо үг
Нийлмэл үг
тусгай байлгах — бусдаас тусад нь, салангид байлгах
тусгай анги — а.онцгой зүйл анги; б.тусгайлан бэлтгэгдсэн цэргийн анги нэгтгэл
тусгай бүлэг — а.ондоо бүлэг; б.онцгой бүлэг
хуулийн тусгай зүйл анги — хуулийн онцгой зүйл анги
тусгай асрамж — онцгой асрамж
тусгай бэлтгэсэн — онцгойлон бэлтгэсэн
тусгай илтгэл — онцгойлон бэлдсэн илтгэл
тусгай зөвшөөрөл — үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар татварын, хөдөлмөр эрхлэлтийн, хяналтын зэрэг байгууллагаас авах зөвшөөрөл
тусгай эрх бүхий төлөөлөгч — онцгой эрхтэй төлөөлөгч
тусгай тасаг — улсын аюулгүй байдалд онц ноцтой хор хохирол учруулах гэмт халдлага, гэмт хэрэгтний эсрэг ажиллах тусгай бэлтгэгдсэн цэрэгжсэн бие бүрэлдэхүүн
тусгай шалтгаан — онцгой шалтгаан
тусгай янзын — онцгой төрлийн
тусгай асуулт — жич асуулт
тусгай мэргэжил — шинжлэх ухаан, техник, соёл урлагийн аль нэг салбарын мэргэжил
тусгай мэргэжлийн сургууль — оноосон мэргэжлээрээ сургах дунд шатны боловсрол олгох сургууль
тусгай ярилцах — жич ярилцах
тусгай цаг гаргах — тусдаа цаг гаргах, жич цаг гаргах
Товчилсон үг
АТТХ — Авто Тээврийн Тусгай Хороо
АТХ — Ажлын Тусгай Хэсэг
БТМДС — Барилгын Тусгай Мэргэжлийн Дунд Сургууль
ДТДТМБХ — Дээд, Тусгай Дунд, Техник Мэргэжлийн Боловсролын Хороо
ЗХТА — Зэвсэгт Хүчний Тусгай Архив
ИХТХ — Иргэний Хамгаалалтын Тусгай Хороо
ТТАХНЭ — Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг
ТТСС — Төрөлжүүлсэн Тусгай Сургалттай Сургууль
ТТХ — Төрийн Тусгай Хамгаалалт
ТТХГ — Төрийн Тусгай Хамгаалалтын Газар
ТҮГЭС — Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд
ТХГН — Тусгай Хамгаалалттай Газар Нутаг
ТХГНХ — Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хөтөлбөр
УДТДТМБХ — Улсын Дээд, Тусгай Дунд, Техник Мэргэжлийн Боловсролын Хороо
УТХГ — Улсын Тусгай Хамгаалалтын Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.