тээш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тээсэн юм
- 2.Аян замд биедээ авч яваа юм
- 3.Галт тэрэг, нисэх онгоц, шуудан зэргээр явуулахаар баглаж бэлтгэсэн ачаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тээш |
|---|---|
| Харьяалахын тийн | тээшний |
| Заахын тийн | тээшийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | тээшнээс |
| Үйлдэхийн тийн | тээшээр |
| Хамтрахын тийн | тээштэй |
| Чиглэхийн тийн | тээш рүү |
| Олон тоо | тээшнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тээш нь хүнддэх — тээсэн ачаа нь хүнддэх
тээш ихтэй — тээж яваа ачаа бараа ихтэй
гар тээш — зорчигч биедээ авч явах ойр зуурын хэрэглээний зүйл
тээш хадгалах газар — нийтийн тээвэр болон ачаа бараа тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчлүүлэгчийн ачааг агуулах газар
тээш явуулах — битүүмжилсэн ачаа барааг илгээх
Хэлц үг
Тээш ахадвал тэрэг эвдэрнэ
Тэсвэр алдвал хэрэг эвдэнэ
Ааш ахадвал хэрэг эвдэнэ
Хоршоо үг
тээш/бараа тээш — ачиж тээхээр бэлдсэн зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.